ШУТИС-ЭХС-ИЙН НЭРЭМЖИТ “ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ҮНДЭС” ХИЧЭЭЛИЙН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ОЛИМПИАДЫН ДҮН
battumur

ШУТИС-ЭХС-ИЙН НЭРЭМЖИТ “ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ҮНДЭС” ХИЧЭЭЛИЙН

УЛСЫН НЭЭЛТТЭЙ ОЛИМПИАДЫН ДҮН

   ЭХС-ийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн УЛСЫН нээлттэй олимпиадын сүүлийн шат 5 дугаар сарын 7-ны өдөр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

   Эхний шатны шалгаруулалтыг 2022 оны 4-р сарын 18-22-ны өдрүүдэд оролцогч сургууль тус бүрд зохион байгуулж 1600 гаруй оюутан хамрагдсан бөгөөд сүүлийн шатанд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн бүрэлдэхүүн сургуулийн 5 баг, Монгол Улсын Их Сургууль (МУИС), Хөдөө аж ахуйн Их Сургууль (ХААИС), Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль (ҮБХИС), Их Засаг Олон Улсын Их Сургууль (ИЗОУИС), Үндэсний Техникийн Их Сургууль (ҮТИС),  Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль (GMIT), Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль (ШМТДС), Техник Технологийн Дээд Сургууль (IET), Төмөр Замын Дээд Сургууль (ТЗДС), Шинэ Монгол технологийн коосэн (ШМТК), Монгол коосэн (МК) сургуулийн 16 багийн нийт 80 оюутан  шалгаран оролцлоо.

   Олимпиад нь Бодлого, Симуляц гэсэн 2 хэлбэрээр оюутнуудын мэдлэг, ур чадварыг сорьсон бөгөөд хувийн амжилтаар 1, 2, 3-р байр, тусгай байр, багийн амжилтаар 1, 2, 3-р байр эзлүүлж тэргүүн байранд орсон баг ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ын эзэн боллоо.

Хувийн амжилтаар

Байр

Овог нэр

Удирдагч багш

Сургууль

1-р байр

Г.Тэлмэн

Р.Амартүвшин

МУИС

2-р байр

Н.Мөнхсаран

П.Түмэнгэрэл

ШУТИС

2-р байр

Ц.Батсүх

П.Ариунболор

GMIT

3-р байр

Г.Батула

П.Ариунболор

GMIT

3-р байр

Б.Энхсанаа

П.Ариунболор

GMIT

Тусгай байр

Б.Эгшиглэн

П.Түмэнгэрэл

ШУТИС

Тусгай байр

М.Отгондорж

П.Түмэнгэрэл

ШУТИС

Тусгай байр

Ц. Сугаррагчаа

П.Ариунболор

GMIT

Тусгай байр

Ө.Хаш-эрдэнэ

П.Түмэнгэрэл

ШУТИС

Тусгай байр

Э. Баасанжав

Ш.Баасансүрэн

ШУТИС

Багийн амжилтаар

Байр

Сургууль

1-р байр

GMIT

2-р байр

ШУТИС-ЭХС-Түмэнгэрэл-I

3-р байр

ШУТИС-ЭХС-Түмэнгэрэл-II

   Олимпиадыг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн ЭХС-ийн захиргаа, ЦТС-ын профессор, багш нар, нийт оролцсон сургуулиудын багш нар болон оюутнууддаа талархал илэрхийлье.

Монгол инженер таны гарт

Монгол улсын ирээдүй буй.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ

ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН САЛБАР