ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
battumur

   “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ШУТИС-ийн 10 төслийн нэг болох JR22C15кодтой доктор, профессор Б.Сэргэлэн ахлагчтай “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт инновацийн судалгаа” төслийн багийн “Цахилгаан хангамжийн судалгааны лаборатори” 2022 оны 05 сарын 20-ны өдөр ШУТИС-ийн 8-р байрны 606 тоот өрөөнд шинээр нээлтээ хийлээ.

   Тус лабораторийн зорилго нь их сургуулийн сургалт, судалгааны орчныг сайжруулах, эрчим хүчний салбарын бүх хэрэглэгчид болох Уул уурхайн салбар, Хөнгөн, хүнс, хүнд үйлдвэрийн цахилгаан хангамж, хөдөө аж ахуйн цахилгаан хангамж, сэргээгдэх эрчим хүч, хот суурин газрын цахилгаан хангамж, тээврийн цахилгаан хангамж, барилгын цахилгаан хангамжийн хэрэглэгчдэд тулгарч буй хүндрэлтэй техникийн асуудлыг тодорхойлоход чиглэгдсэн болно.

   2030 оны стратегийн Тэргүүлэх чиглэл- Судалгааны төгөлдөршил буюу Монгол улс, олон улсын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхүйц судалгааг хөгжүүлэх ШУТИС-ийн зорилготой тус Цахилгаан хангамжийн судалгааны лабораторийн зорилго бүрэн нийцэж байна.

   Энэхүү лабораторийг байгуулахад үнэлж баршгүй туслалцаа дэмжлэг үзүүлсэн Монгол улсын засгийн газар, Японы засгийн газар, Япон улсаас Монголд суугаа Элчин сайдын яам,  JICA, M-JEED төслийн баг, ШУТИС болон Эрчим хүчний сургуульд гүнээ талархалаа илэрхийлж байна.

Зураг 1. Нээлтийн үйл ажиллагаа /12 давхарт/

Зураг 2. Тууз хайчлах ёслолын үйл ажиллагаа /Зүүн гар талаас JICA суурин төлөөлөгчийн газрын дарга Tanaka Shinichi, Япон улсаас Монголд суугаа Элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга  Katanoda Tomoki, ШУТИС-ын захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан, ЭХС-ийн захирал Б.Бат-Эрдэнэ, Төслийн багийн ахлагч Б.Сэргэлэн /

Зураг 3. Лабораторийн багаж тоног төхөөрөмжийн танилцуулга

Зураг 4. Төслийн багийн гишүүдийн судалгааны ажлын танилцуулга, постерууд

Зураг 5. Лабораторийн багаж тоног төхөөрөмжийн танилцуулга

Зураг 6. Лабораторийн багаж тоног төхөөрөмжийн танилцуулга