ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгийн судлаачидтай уулзалт хийв
battumur

“Эрчим хүчний салбарын чанарын удирдлагын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Германы Физик техникийн хүрээлэн хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Эрчим хүчний сургуультай хамтран ажилласан ажлаа дүгнэн хэлэлцэж цаашид хамтран ажиллах судалгааны ажлын санал солилцлоо. ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн /РТВ/ болон манай сургуулийн хамтарсан судлаачдын баг эрчим хүчний хэмнэлтийн төсөлд хамтран ажиллахаар тохиролцов.