Багш нарын баярыг тохиолдуулан багш нарт шагнал гардуулав.
battumur

   Дэлхийн багш нарын өдөр 28, Монголын багш нарын 56 дахь өдрийн багш нарын баярыг тохиолдуулан Эрчим хүчний сургуулийн багш нар Боловсролын яам, ШУТИС-ийн хүндэт өргөмжлөл, Эрдмийн зөвлөл болон Ректорын нэрэмжит шагналаар шагнуулав.

ШУТИС-ийн хүндэт өргөмжлөлөөр доктор (Ph.D), профессор ахмад багш Хинаат Цагаан

Боловсролын тэргүүний ажилтнаар Цахилгааны инженерийн салбарын дэд профессор доктор (Ph.D), Б.Бат-Ундрал,

Сургалт чанарын албаны дарга доктор (Ph.D), дэд профессор Ч.Улам-Оргил нар

Боловсролын яамны жуухаар ИАТСалбарын ахлах багш, доктор (Ph.D) Э.Энхсайхан,

Цахилгааны инженерийн салбарын багш, магистр Н.Ихзориг нар

ШУТИС -ийн ректорын нэрэмжит  шагналаар Цахилгаан техникийн салбарын ахлах багш доктор (Ph.D), дэд профессор Х.Сарангэрэл, Дулааны инженерийн салбарын багш Ш.Энхбаяр нар тус тус шагнагдлаа

 

Эрхэм хүнтэй шагнал авсан багш нартаа баяр хүргэж цаашдийн ажил амьдралд нь сайн сайханыг хүсэе