Шинжлэх Ухаан, Технологийн салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулах “Women in STEM” хөтөлбөр өргөдөл хүлээн авч байна.
ganbii

Шинжлэх Ухаан, Технологийн салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулах “Women in
STEM” хөтөлбөр өргөдөл хүлээн авч байна.

     Зориг сангийн санаачлан хэрэгжүүлж буй “Women in STEM” хөтөлбөр нь шинжлэх ухаан, математик, инженерчлэл, технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх замаар тус салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг арилгах зорилготой хөтөлбөр юм.

     Тус хөтөлбөрийг Америкийн Нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам санхүүжүүлэн ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар нэг сарын турш үнэ төлбөргүй салбарын манлайлагчидтай уулзаж, хувь хүний хөгжлийн лекц, панел хэлэлцүүлэг, танилцах аяллуудад оролцон ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгоно.

Уг хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл доорх линкээр өргөдлийн маягт бөглөн 2022 оны 2-рсарын 28-ны 18:00 цагаас өмнө илгээнэ үү.

https://form.jotform.com/zorigfoundation/women-in-stem