ШУТИС-ийн ЭХС-ийн спортын 4 төрөлт тэмцээн болж өндөрлөлөө
battumur

   ЭХС-ийн багш, ажилтануудын “Эрүүл бие-Саруул ухаан” уриан дор жил бүр зохион байгуулагддаг спортын 4 төрөлт тэмцээн 2022 оны 09-р сарын 24-ний өдөр Хасу Мегаватт ХХК-ий “Эко спорт” цогцолборт болж өндөрлөлөө. Тэмцээнд ЭХС-ийн захиргаа, аж ахуй болон ЭХ-ний инженерийн ахисан түвшний салбарын хамтарсан баг болон 3 салбар, нийт 4 багийн дунд волейбол, сагсан бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдлаа.

Тэмцээнүүдэд байр эзэлсэн байдлыг үзүүлбэл:

  • Волейболын төрөлд
  1. Цахилгаан техникийн салбар
  2. ЗАА болон ЭХИАТС хамтарсан баг
  3. Дулааны инженерийн салбар
  4. Цахилгааны инженерийн салбар
  • Дартсны төрөлд
  1. Дулааны инженерийн салбар
  2. ЗАА болон ЭХИАТС хамтарсан баг
  3. Цахилгаан техникийн салбар
  4. Цахилгааны инженерийн салбар
  • Сагсан бөмбөгийн төрөлд
  1. ЗАА болон ЭХИАТС хамтарсан баг
  2. Цахилгааны инженерийн салбар
  3. Цахилгаан техникийн салбар
  4. Дулааны инженерийн салбар
  • Ширээний теннисний төрөлд

      -Эрэгтэй

  1. Я.Содбаяр /Цахилгааны инженерийн салбар/
  2. М.Баттулга /Цахилгаан техникийн салбар/
  3. Б.Бат-Эрдэнэ /ЗАА болон ЭХИАТС хамтарсан баг/
  4. Ц.Очирбат /Дулааны инженерийн салбар/

       -Эмэгтэй

  1. Б.Цэрэнлхам /Цахилгааны инженерийн салбар/
  2. П.Түмэнгэрэл /Цахилгаан техникийн салбар/
  3. Б.Оюунсувд /Дулааны инженерийн салбар/
  4. О.Лхагвасүрэн /ЗАА болон ЭХИАТС хамтарсан баг/

  

Шилдэг хөгжөөн дэмжигч багаар Цахилгаан техникийн салбарын хамт олон болсон юм.

Багийн нийт дүнгээр ЗАА болон ЭХИАТС хамтарсан баг тэргүүлж “Шилжин явах цом”-ын эзэд боллоо.

Тэмцээнийг маань зохион байгуулахад жил бүр дэмжлэг үзүүлдэг Хасу Мегаватт ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш болон “Эко спорт” цогцолборын хамт олонд чин сэтгэлийн  талархалыг ЭХС-ийн нийт хамт олны зүгээс илэрхийлж байна. Мөн тэмцээнд оролцсон баг, тамирчиддаа баяр хүргэн эрдэм судлалын ажилд өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье!