Франц улсын элчин сайдын яамны Эрчим хүчний атташе ноён Антуаннь Эрчим хүчний сургуульд ажиллав.
battumur

Франц улсын элчин сайдын яамны Эрчим хүчний атташе ноён Антуаннь өнөөдөр манай сургуульд ажиллав. Уулзалтын үеэр Францын альтернатив эрчим хүч ба цөмийн энергийн комисс болон түүний харъяа байгуллагуудтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Бидний хамтын ажиллагааны эхлэл болгож тус цөмийн энергийн комиссын харъяа судалгааны байгууллагад Эрчим хүчний сургуулийн багш, магистр болон докторант оюутнуудыг цөмийн эрчим хүчний чиглэлээр мэргэшүүлэх ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.