“Анхан шатны төсөвчин" сургалт явуулах зарлал
battumur

Эрчим хүчний яамтай хамтран тус суруулиас жил бүр зохион байгууллагддаг “Анхан шатны төсөвчин”-ий сургалт 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эхлэх тул сургалтанд хамрагдах хүсэлтэй инженерүүдээ бүртгүүлнэ үү.

Сургалтанд цахилгаан болон дулааны инженерийн /механик инженер/, эдийн засагч мэргэжилтэй бакалавраас дээш зэрэгтэй хүмүүс хамрагдана.

Бүртгэл: 2023 оны 02 дугаар сарын 14-өөс 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл https://surgalt.pes.edu.mn/ гэсэн хаягаар хийгдэнэ. Файл оруулах хэсэгт дараах материалуудыг нэгтгэж, нэг “PDF” файл үүсгэн өөрийн нэрийг латин үсгээр хадгалж оруулсан байх зайлшгүй шаардлагатай.

Үүнд: ·

  • Иргэний үнэмлэхний хуулбар ·
  • Дипломын хуулбар (баталгаажсан);
  • Сургалтын төлбөр: 400000 төгрөг