Зөвлөх инженерийн зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ
battumur

     Эрчим хүчний сайдын 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 126 тоот тушаалаар батлагдсан зэрэг олгох журмыг үндэслэн “Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох инженерүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

     Сургалт 2023 оны 03 дугаар сарын 20-н өдөр эхлэх тул байгууллагаасаа журамд заагдсан шаардлагуудыг хангасан, сургалтанд хамруулах саналтай инженерүүдээ бүртгүүлнэ үү.

     Бүртгэл 2023 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл https://surgalt.pes.edu.mn/ гэсэн хаягаар бүртгэнэ. Файл оруулах хэсэгт дараах материалуудыг нэгтгэж, нэг “PDF” файл үүсгэн өөрийн нэрээр латин үсгээр хадгалж оруулсан байх зайлшгүй шаардлагатай.

Үүнд:  

  • Зураг (3х4 хэмжээтэй 1 хувь)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил олгогчийн албан бичиг (суралцуулах шаардлагатай байгаа талаар) ;
  • Ажил байдлын тодорхойлолт · Дипломын хуулбар
  • Бүтээлийн жагсаалт (захирлын албан тодорхойлолт эсвэл 2 зөвлөх инженерээр баталгаажсан);
  • Мэргэшсэн инженерийн гэрчилгээний хуулбар /хүчинтэй байх/

    Бүртгэлийн хураамж 10500 төгрөгийг вэб сайт дахь дансаар төлсөн тохиолдолд ондлайн бүртгэл баталгаажина. Жич: “Онлайн системд ажиллах бүртгүүлэх заавар, зөвлөмж”-тэй сайтар танилцсаны дараа маягтуудыг бөглөхийг анхаарна уу. Онлайн системээр хүлээн авсан, шаардлага хангасан материалыг хянан шалгаж, “Салбарын мэргэшлийн зэрэг олгох зөвлөл“-д танилцуулан, суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг шийдвэрлүүлнэ.

Албан бичгийг доороос татаж авна уу.

Холбоо барих утас: 11 325931