Цахилгаан хөдөлгүүрийн автомат удирдлагын лаборатори

 

 

Чех улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан “Цахилгаан хөдөлгүүрийн автомат удирдлага “ лаборатори нь ЭХИС – ийн цахилгааны мэргэжлийн сургалцаж байгаа баклавр, магистр, доктор оюутнуудад тодорхой үйлдвэрийн технологийг автоматаар удирдах чадвар эзэмшүүлэх зорилготой юм.

ZAT компаниас хэрэгжүүлж байгаа үйлдвэрийн автоматчлагдсан технологийн дамжлагууд дээр ажиллах, үйлдвэрлэлийн технологийн, процессын гол үзүүлэлтүүд, горим, удирдлагыг компьютероос шууд удирдах боломжтой юм.

Цахилгаан машин, Цахилгаан дамжлагын лаборатори

 

Манай лаборатори: БНЧУ – ын засгийн газрын буцалтгүй тусламжаар цахилгаан машины шинэ лабораторийг ХБНГУ – ын “ Lucas Nuelle “ фирмийн  сургалтын тоног төхөөрөмж 2008 оноос эхлэн ашиглаж байна.

  • Цахилгаан машин I
  • Цахилгаан машин II
  • Цахилгаан дамжлага
  • Хүчний электроник
  • Үйлдвэрийн цахилгаан хангамж, шугам сүлжээ
  • Цахилгаан машин, микромашины хичээлийн лаборатори орно.


 

 

 

Өндөр хүчдэлийн лаборатори  II-14


 

Цахилгаан хангамжийн зураг төслийн автоматжуулалт

 

AUTO-CAD-ын  лабораторт I5 болон I7 маркийн 24 компьютор дээр оюутнууд ажиллаж байна.Тус лабораторт ерөнхий самбар, гэрэлтүүлгийн самбар, айлын самбар, гэрэлтүүлгийн холболтын схемүүд, хөдөлгүүрийн удирдлагын схемүүд бодит макеттай байдгаараа маш давуу талтай. Барилгын цахилгаан хангамжийн зураг төсөл хийх чадвартай болно.  Үйлдвэрийн болон олон нийтийн барилга, орон сууцны барилгын гэрэлтүүлгийн байгуулалт, хүчний төхөөрөмжийн байгуулалт, КТП, АТП, ХТП  дэд станцуудын цахилгаан схем,зарчмын схем,суурилагдсан тоноглолуудыг зурж сурч байна.

 

Үйлдвэрийн цахилгаан хангамжийн лаборатори

Үйлдвэрийн газар  суурь машинууд, тогтмол ба хувьсах гүйдлийн янз бүрийн хөдөлгүүрийн ажлын характеристикууд, ачааллын шинж чанар, хуурмаг чадлыг компенсацлах төхөөрөмжтэй ажиллах,  практик дээр хэрхэн холбох, судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

 

Цахилгаан техникийн онолын лаборатори

 

Цахилгаан техникийн онол 1.2.3 хичээлүүдийн лабораторууд хийгддэг. Цахилгаан систем, цахилгаан хангамж, цахилгаан системийн автоматжуулалт, үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалтын ангийн оюутнууд орчин үеийн лабораторийн стенд дээр нарийн хэмжилтүүд  хийж онолын мэдлэгээ бататгадаг.

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.