SCADA лаборатори

Танилцуулга

“Цахилгаан системийн автоматжуулалт” хөтөлбөөр магистр, докторын сургалтад хамрагдаж буй суралцагч, судлаачид, Эрчим хүчний системийн хяналт удирдлага, реле хамгаалалт, автоматикийн чиглэлээр судалгаа хийж буй инженер, техникийн ажилтнууд судалгаа хийх зорилготой. Лабораторид эрчим хүчний системийн хяналт удирдлагын системийн хөгжүүлэлт, реле хамгаалалтын төхөөрөмжүүдийн туршилт, тохируулга, төхөөрөмжүүдийн хоорондын мэдээлэл дамжуулах протоколуудыг судлах, хөгжүүлэлтийг хийх боломжтой. Эрчим хүчний системийн хэвийн болон аваарын үеийн горимд хяналт удирдлагын төхөөрөмжийн ажиллагааг судлах, мөн цахилгаан соронзон нийцүүлэлтийн туршилт, судалгаа гүйцэтгэдэг.

Судалгааны чиглэл

  • Тоон реле хамгаалалтын туршилт, тохируулга
  • SCADA системийн хөгжүүлэлт
  • Эрчим хүчний системийн гэмтлийн анализ
  • Цахилгаан соронзон нийцэл

Хамтарч хэрэгжүүлж байсан төсөл:

  • Разработка основных технических требований при внедрении цифровых устройсв релейнных защит и автоматики
  • Цахилгаан дамжуулах агаарын шугаманд гэмтлийн байрлал тодорхойлогч төхөөрөмж суурилуулах боломжийн судалгаа
  • Даланзадгад ДЦС-ын цахилгаан хөдөлгүүрүүдийн гэмтлийн судалгаа
  • Орчны цахилгаан соронзон долгионы бохирдлын төлөв байдлын судалгаа
  • Цахилгаан тоноглолууд дахь соронзон орны нөлөөлөл, нийцүүлэлтийг тодорхойлох
БУСАД ЦЭСҮҮД