10/18/2009 9:00:12 PM Эрчим хvчний инженерийн сургууль
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байнуу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Vр дvн
Захирлын мэндчилгээ

                    

Захирлын мэндчилгээ

Монгол улсад боловсролын болон эрчим хvчний салбар vvсч хєгжєєд 80 гаруй жил єнгєрсний дотор тvvний хєгжлийг хурдасгаж хvчин чадал, хамрах хvрээг нэмэгдvvлсэн, онцгой чухал нэг vйл явдал одоогоос 40 гаруй жилийн ємнє болсон нь Монгол улсад анх удаа цахилгааны мэргэжлээр элсэлт авч эх орондоо эрчим хvчний дээд мэргэжлийн vндэсний боловсон хvчин бэлтгэх ажлын гараа эхэлсэн юм.
ШУТИС-ийн ЭХИС-иар єнгєрсєн хугацаанд эрчим хvчний болон улс ардын аж ахуй, соёл шинжлэх ухааны салбарт 4000 гаруй боловсон хvчин бэлтгэгдэн гарч vр бvтээлтэй ажиллаж, тэдний дотроос Монгол улсын гавъяатнууд, тєрийн шагналтан хийгээд шинжлэх ухааны доктор, профессорууд олноор тєрєн гарсан нь манай салбарын бахархал болж байна.
ЭХИС-ийн ємнє єнєєдєр тавигдаж буй vндсэн зорилт нь дэлхийн улс орнуудын мэргэжилтэн бэлтгэдэг нийтлэг тvвшний шаардлагыг хангасан бакалавр, магистр, докторын зэрэг олгох шаталсан сургалт явуулах замаар vндэсний инженер, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, сургалтын техник, технологийг боловсронгуй болгох, хєгжилтэй орнуудын их дээд сургуультай холбоогоо хєгжvvлэн, орчин vеийн мэдээлэл солилцох, тэдний туршлагаар сургалтын арга, агуулга, хэлбэрийг улам бvр боловсронгуй болгох явдал юм.
ЭХИС-ийн тулгын чулууг тавилцаж эх орныхоо  Эрчим хvчний салбарт мэргэжилтэн бэлтгэж байгаа их єргєє, гэгээн танхимийг байгуулсан ахмад буурлууд, одоо энэхүү ариун үйлийг үргэлжлүүлж буй профессор багш,  ажилтан ажиллагсад, vе vеийн тєгсєгчид, оюутан залууст эрvvл энх, сайн сайхан бvхнийг хvсэн ерєєе!

ЭХИС-ийн захирал, доктор, профессор
Х. Энхжаргал



  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг