10/18/2009 9:00:12 PM Эрчим хvчний инженерийн сургууль
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байнуу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Vр дvн
Оюутны зөвлөл

ЭХИС-ИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

    

Оюутны Зөвлөлийн танилцуулга
Сургуулийн хүрээнд оюутны эрх ашиг, сонирхлыг хамгаалах дээд байгууллага нь ЭХИС-ийн Оюутны Зөвлөл юм.  Манай Оюутны Зөвлөл нь ШУТИС-ийн II  байрны 3 давхарт байрладаг.
Оюутны Зөвлөлийн эрхэм зорилго:
ЭХИС-ийн нийт оюутнуудын төлөөллөөс бүрдэх бөгөөд оюутан, суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалан, амжилттай суралцах нөхцлийг нь бүрдүүлэхийг үйл ажиллагааны гол чиглэлээ болгон сургуулийн эрхэм зорилгод нийцүүлэн ажиллаж, орчин үеийн шилдэг инженерийг  бэлтгэн гаргах үйлст чухал хүчин болон ажиллана.
Бүтэц, зохион байгуулалт:
ЭХИС-ийн Оюутны Зөвлөл нь удирдах зөвлөл болон идэвхтэн 25 гишүүнээс бүрддэг.
Оюутны Зөвлөлийн дарга: Д.Баяртмаа  / ДПА-4 /
Дэд дарга: А.Энхтуяа  / ЦХ-4 /
Нарийн бичиг: Б.Нарангэрэл / ЦХ-2 /
Хяналтын зөвлөл: Ч.Мягмаржаргал / ЦХ-3 /
Эрдэм Шинжилгээ Сургалт Судалгааны Албаны менежер:
                                                                             О.Ялалт/ ЭТТА-2/
Гадаад Харилцааны Албаны Менежер: Э.Энхзаяа / ЦС-2 /
Мэдээлэл Сурталчилга Танин Мэдэхүйн Албаны Менежер:
                                                                             Н.Энхбаяр / ЭТТА-3 /
Эрдэм Шинжилгээ Сургалт Судалгааны алба /ЭШССА /:
Оюутнуудын сургалт, судалгаа болон эрдэм шинжилгээний ажлыг хариуцан ажиллаж, тэдний бие даан суралцах чадвар, мэдлэг боловсрол, сурах идэвхийг дээшлүүлэх.
Мэдээлэл Сурталчилгаа Танин Мэдэхүйн Алба /МСТМА /:
Сургууль болон сургуулиас гадуур зохиогдож буй үйл ажиллагааны мэдээллийг оюутнууддаа түргэн шуурхай хүргэх, сурталчилан мэдээллэх, дэмжиж хамтран ажиллах. Оюутны Зөвлөлийн үйл ажиллагааг оюутнуудад тэгш, хүртээмжтэй хүргэх
Гадаад Харилцааны Алба /ГХА /:
Оюутнуудыг сургуулийн болон компани, сангуудын тэтгэлэгт хамруулах, мэдээллээр хангах төдийгүй олон улсын оюутан солилцооны хөтөлбөр  зэрэг сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээн дэх олон төрлийн хөтөлбөрийн мэдээллээр ханган ажиллах, хамруулах
ЭХИС-ийн ОЗ-ийн дэргэдэх клубүүд:
ЭХИС-ийн ОЗ-ийн дэргэд мэргэжлийн 4 клуб үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна:
·        Эмнэлгийн мэргэжлийн “Залуу Инженер”
·        Электроникийн мэргэжлийн “ Fuzzy Tech”
·        Дулааны мэргэжлийн “Энергетик”
·        Сэргээгдэх Эрчим Хүч мэргэжлийн “СЭХ”
Эдгээр клубүүдээс гадна мэргэжлийн баг болгон шинээр клуб байгуулахаар хэлэлцэж байгаа бөгөөд клуб байгуулж оюутан оюутандаа зааж, тусалснаар оюутнуудын суралгад нөлөөлөх хамгийн том хөшүүрэг болох юм.
Оюутны Зөвлөлийн нэрэмжит шагналууд:
·         ÝÕÈÑ-èéí øèëäýã îþóòàí
·         Ìàíëàéëàã÷ îþóòàí
·         Òàìèð÷èí îþóòàí
·         Àâúÿàñëàã îþóòàí
·         Шилдэг анги
·         Шилдэг багш
5

 



  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг