ЭХИС-ийн номын сан нь ШУТИС-ийн номын сангаас эрчим хvчний инженерийн чиглэлийн мэргэжлийн номуудыг авч фондоо баяжуулдаг бєгєєд одоогоор эрдэм шинжилгээний фонд, гэрээр ном олгох фонд, уншлагын тэнхим гэсэн 3 хэсэгтэй ажиллаж байна. Эдгээр хэсэг тус бvрийн номын ашиглалтын талаар хийсэн судалгааг авч vзвэл:
Гэрээр ном олгох фондод нийт 35-40 мянган нэр тєрлийн сургалт эрдэм шинжилгээний зориулалттай номуудаар vйлчилж байна. Vvнээс, цахилгааны мэргэжлийн чиглэлээр 20-25 мянга орчим, дулааны мэргэжлээр 20 мянга бусад мэргэжлээр 4 мянга орчим ном байгаа бєгєєд монгол хэл дээр бичигдсэн 5 мянга орчим номтой. Оюутнуудын ном ашиглалт, хэрэглээний байдлыг авч vзвэл цахилгааны мэргэжлийн оюутнууд 580 гаруй, дулааны мэргэжлийн оюутнууд 480 гаруй, автоматик электроникийн мэргэжлээр 570 гаруй буюу нийт тус сургуулийн хэмжээгээр 1560 орчим оюутануудад vйлчилж байна. Нийт сургуулийн хэмжээгээр 1800 гаруй оюутнууд номын фондод карт нээлгэн ажиллаж байгаа бєгєєд нэг оюутан дундажаар 10 орчим номыг авч ашиглаж байна.
Эрдэм шинжилгээний фондонд эрчим хvчний чиглэлээр англи, орос, монгол хэл дээр хэвлэгдсэн 10 мянга орчим эрдэм шинжилгээний ном, бvтээл болон сэтгvvлvvдээр vйлчилдэг. Энэ фондоос 1250-1300 орчим номыг багш, оюутнууд гэрээр авч ашиглаж байна.