Гадаад хамтын ажиллагаа
ЭХИС-ийн салбар, тєвvvд нь ОХУ-ын Уралын Техникийн их сургууль, Москвагийн Эрчим Хvчний Дээд Сургууль (Техникийн Их Сургууль), Новосибирскийн Техникийн их сургууль, Красно-Ярскийн техникийн их сургууль, Латви улсын Рига хотын Техникийн их сургууль, Сингапурын Политехникийн дээд сургууль, Герман улсын Дармштадт хотын Техникийн их сургууль, Япон улсын JICA, JOCV, Английн VSO зэрэг байгууллага, хамт олонтой сургалт, эрдэм шинжилгээний ажлаар хамтын ажиллагааг єрнvvлэн ажиллаж байна.
Хамтын ажиллагааны vр дvнд багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлvvлэх, сургалтын материаллаг баазыг бэхжvvлэх талаар багагvй амжилт олов. Уралын Техникийн их сургуультай хамтран эрдмийн зэрэг цол хамгаалах эрдэм шинжилгээний сэдэвт ажлуудыг гvйцэтгэж байгаа бєгєєд Новосибирскийн Цахилгаан техникийн дээд сургуулиас тус сургуульд эрчим хvчний системийн горимын судалгаа хийх лабораторийн иж бvрэн тоног тєхєєрємжийг нийлvvлсэн болно.
Автоматжуулалт, микропроцессорын техникийн чиглэлээр Сингапурын Политехникийн дээд сургууль, Японы JICA, JOCV-тэй хамтран ажилласны vр дvнд компьютерийн сvлжээ, микропроцессорын болон программчлагдах логик контроллерийн эрдэм шинжилгээ, сургалтын лабораторийн баазыг єргєтгєв. Мєн Японы JOCV байгууллагаас 6 багш, Английн VSO байгууллагаас 1 багш тус сургуульд ирж ажилласан юм.
Цахилгааны салбараас 6 багш Япон, Тайвань, Ємнєд Солонгос улсад мэргэжил дээшлvvлэв. Одоо ОХУ-д 3 багш аспирантурт суралцаж байна.