Багийн бvрэлдэхvvн

1. Б.Намхайням- профессор, доктор (Ph), ДХА-ын профессорын багийн тэргvvлэх профессор
2. Х.Энхжаргал – профессор, доктор (Ph), ЭХИС –ийн захирал
3. Ч.Мангалжалав- профессор, доктор (Ph)
4. Ц.Эрдэнэцэцэг- доктор (Ph), дэд профессор
5. Ц.Жамбалсамбуу - дэд профессор
6. Д.Тvвшинбаатар - дэд профессор
7. Д.Даваадорж – магистр, ахлах багш
8. О.Пvрэвжал – магистр ахлах багш
9. Д.Цэрэндолгор-магистр ахлах багш
10. Н.Оюунцэцэг-магистр
11. М.Оюун-Эрдэнэ-магистр
12. П.Бямбацогт-магистр
13. Д.Vлэмж – магистр
14. Є.Билгvvн-магистр, ЭША
15. М.Мєнхбаатар-магистр, ЭША
16. Я.Туяа – бакалавр, хичээлийн туслах ажилтан
Манай оронд аж vйлдвэрийн салбар эрчимтэй хєгжиж хот, суурингууд олноор байгуулагдах болсонтой уялдан 1960 онд анх МУИС –д эрчим хvчний инженерийн ангийг шинээр нээснээр эх орондоо Дулааны инженер бэлтгэх суурь тавигдсан.
Дулааны инженер бэлтгэх хариуцлагатай чухал vйл хэргийн тулгын чулууг тавьсан, анхны багш гэсэн нэр хvндтэй нэр алдрыг хvртэх гавъяатай хvмvvс бол 1962 онд багш болсон ЗХУ-ын Харьков хотын ПДС-ийн тєгсєгч Г.Дэндэв, Москва хотын Эрчим хvчний дээд сургуулийн тєгсєгч Г.Ханддорж, МУИС-ийн физикийн ангийг тєгссєн Г.Рэнцэндорж, ЗХУ-аас урилгаар ирж ажилласан мэргэжилтэн багш доцент Б.Е.Туманов, доцент В.К.Орлов, доцент Б.М.Миронов нар юм. Дулааны энергетикийн тэнхим 1964 онд байгуулагдаж анхны эрхлэгчээр Г.Дэндэв томилогдон 1969 он хvртэл ажилласан. Тус тэнхимийн эрхлэгчээр 1969-1970 онд Ч.Ноовой, 1971-1972 онд Б.Лувсанцэрэн, 1972-1974 онд Г.Рэнцэндорж, 1974-1981 онд В.Баасан, 1981-1991 онд Д.Мандал нар ажиллаж байв.
Дулааны энергетикийн тэнхим 1991 онд хоёр тэнхим болон хуваагдаж Дулааны цахилгаан станцын тэнхимийн эрхлэгчээр доцент Д.Мандал, Дулаан хангамж, автоматжуулалтын тэнхимийн эрхлэгчээр доцент Б.Намхайням нар ажилласан ба 1995 онд дахин нэгдэж эрхлэгчээр 1997 он хvртэл доктор Х.Энхжаргал, 1997-2001 онд доктор Ч.Мангалжалав тус тус ажилласан.
Эрчим хvчний инженерийн сургуулийн удирдлагын бvтцийн шинэ зохион байгуулалтаар тэнхимvvд єєрчлєгдєж профессорын системд шилжсэнтэй уялдан 2001 онд хоёр баг болж салж Дулаан дамжуулалт, хуваарилалтын профессорын баг, ахлагчаар профессор Б.Намхайням, Дулааны процессын автоматжуулалтын профессорын баг, ахлагчаар профессор Ц.Эрдэнэцэцэг нар ажилласан. 2008 оны 3-р сарын 1-нээс дахин нэгдэж Дулаан хангамж, автоматжуулалтын профессорын баг болж тэргvvлэх профессороор Б.Намхайням ажиллаж байна.
Аж vйлдвэрийн дулаан хангамжийн инженер бэлтгэх, сургалтын материаллаг бааз vvсгэн бий болгох, бэхжvvлэх vйлсэд ахмад багш доцент, доктор (Ph) В.Баасан, акад, доктор (Sc), профессор С.Батмєнх, профессор Б.Намхайням, профессор Д.Мандал, дэд профессор Ч.Ноовой, дэд профессор Ц.Жамбалсамбуу, зєвлєлтийн мэргэжилтэн доктор, доцент В.А.Щенников нар vлэмж их хувь нэмэр оруулсан.
1973 оноос эхлэн Аж vйлдвэрийн дулаан хангамжийн инженер, 1980 оноос Дулааны процессын автоматжуулалтын инженер, 1996 оноос Хєргєлтийн тєхєєрємжийн ашиглалтын инженер тус тус бэлдэж эхлэсэн. Єнгєрсєн хугацаанд Аж vйлдвэрийн дулаан хангамжийн инженерийн мэргэжлээр 450, Дулааны процессын автоматжуулалтын инженерийн мэргэжлээр 360, Хєргєлтийн тєхєєрємжийн ашиглалт мэргэжлээр 20 инженерийг тєгсгєсєн.
Тус баг нь улсын тєлєвлєгєє ба vйлдвэр, аж ахуйн гэрээгээр дараах эрдэм шинжилгээний ажлуудыг гvйцэтгэж vйлдвэрлэлд нэвтрvvлж бодит vр дvн гаргасан.
• Улаанбаатар хотын дулаанжуулалтын системд дэвшилт схем, автоматжуулалт нэвтрvvлэх;
• Хєнгєн, хvнсний нийт 15 vйлдвэрийн нэгж бvтээгдэхvvнд ногдох дулааны энергийн хувийн зарцуулалтыг тодорхойлох;
• Улаанбаатар хотын уур хангамжийн системийн ажиллагааны зохистой горим боловсруулах;
• Vйлдвэр, аж ахуйн газруудад дулааны тоолуур, автомат систем нэвтрvvлэх;
• Улаанбаатар болон хот суурин газрын дулааны эх vvсгvvр сонгох, шинэчлэх;
• Тvлш, дулааны эрчим хvчийг зvй зохистой, хэмнэлттэй хэрэглэх судалгаа;
• Нарны энергийг дулаан хангамжинд ашиглах техникийн шийдэл;
• Эрчим хvчний салбараас цаг уурын єєрчлєлтєнд vзvvлж буй нєлєєллийн судалгаа;
• Улаанбаатар хотын дулааны сvлжээний дулааны бодит алдагдлыг тогтоох, vнэлэх судалгаа
• Завхан аймгийн Улиастай хот, сумын тєвvvдийн дулаан хангамжийг шинэчлэх техникийн шийдэл
• Хувийн орон сууцны барилгын дулааны алдагдал ба тvлшний хэрэглээний судалгаа , Дулааны алдагдал багатай хувийн орон сууц зах зээлд нэвтрvvлэх, НVБ-ийн хєгжлийн хєтєлбєр
• Эрдэнэт хотын УБV-ийн дулаан хангамжийн системийн vр ашгийг дээшлvvлэх цогцолбор судалгаа
• Улаанбаатар хотын дулааны шинэ vvсгvvр сонгох vндэслэл боловсруулах судалгаа
Судалгааны ажлуудын vр дvнгээр тус багийн 7 багш дулаан хангамжийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Мєн тус багийн багш нар дараах ном, сурах бичиг бичиж хэвлvvлсэн.
Судалгааны ажлуудын vр дvнгээр тус багийн 7 багш дулаан хангамжийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Мєн тус багийн багш нар дараах ном, сурах бичиг бичиж хэвлvvлсэн.
1. В.Баасан, С.Батмєнх,М.Бэхтєр,Б.Намхайням
“ Хот суурин газрын дулаан хангамж” Улсын хэвлэх газар, Улаанбаатар хот, 1988 он
2. Б.Намхайням,Ч.Даваасамбуу, “Хатаах тєхєєрємж”, Улаанбаатар хот, ПДС-ийн хэвлэх газар , 1989 он
3. Б.Намхайням, “Дулаан хангамжийн систем”, Улаанбаатар хот, Єнгєт хэвлэл, 2001 он
4. Х.Энхжаргал, Б.Намхайням, Ц.Шагдарсvрэн, Б.Оюунханд “Уурын vр ашигтай хэрэглээ” Улаанбаатар хот, ШУТИС-ийн хэвлэх vйлдвэрийн газар,2003 он
5. Ч.Мангалжалав, Ц.Жамбалсамбуу, Л.Чулуунгэрэл “Хєргєлтийн тєхєєрємж”, ШУТИС-ийн хэвлэх vйлдвэрийн газар, 2001 он
6. Ч.Мангалжалав, Т.Мєнхцэцэг ”Вагоны хєргєлтийн тєхєєрємжийн онолын vндэс”, УБТЗ-ын хэвлэх vйлдвэрийн газар , 2002 он
7. Х.Энхжаргал, Л.Чулуунгэрэл “Хvнсний бvтээгдэхvvнийг хєргєж хадгалах” МУШУТИС-ийн сурах бичиг, хэвлэлийн тєв, 2005 он
8. Б.Намхайням, “Дулаан хангамжийн систем”, Улаанбаатар хот, Хєх судар хэвлэл, 2006 он
9. Ц.Эрдэнэцэцэг, Ц.Жамбалсамбуу, Д.Тvвшинбаатар, Д.Даваадорж "Технологийн процессын автоматжуулалт" Улаанбаатар хот, Таймпринтинг ХХК, 2006 он
10. О.Пvрэвжал, Д.Цэрэндолгор, Б.Намхайням, Є.Билгvvн “Дулаан техникийн Англи-Монгол-Орос, Монгол-Орос-Англи толь” Улаанбаатар хот, Хєх судар, 2006 он
11. Ч.Мангалжалав, Х.Энхжаргал “Сэргээгдэх эрчим хvчээр ажиллах бага оврын хєргvvр” Улаанбаатар хот, 2007 он
12. Ч.Мангалжалав, Г.Одонтунгалаг , “ Шингэн ба хийн динамикийн бодлгын хураамж лабораторийн ажлын гарын авлага” Улаанбаатар хот, 2008 он
Эрдэм шинжилгээний ажлын vндсэн чиглэл:
• Хот, суурингийн тєвийн дулаан хангамжийн системийн vр ашгийг дээшлvvлэх;
• Дулааны шугам сvлжээний гидравликийн зохистой горим боловсруулах;
• Нарны энергээр ажиллах хєргvvрийн тєхєрємж зохион бvтээх;
• Дулааны хэрэглээний системд шинэ, техник, технологи туршин нэвтрvvлэх;
• Хvлэмжийн хийн ялгарал, тvvнийг бууруулах арга зам;
Сургалт явуулдаг мэргэжил:
• Хот ба vйлдвэрийн дулаан хангамж
• Хєргєлтийн технологи ба кондиционерын систем
• Дулааны процессын автоматжуулалт
Лабораторийн бааз:

Yйлдвэрийн дулаан хангамжийн лаборатори, Хєргєлтийн тєхєєрємжийн лаборатори

Шингэн хийн динамикийн лаборатори, Дулааны хэмжил, хэмжvvрийн лаборатори

Автомат удирдлагын онол, автоматжуулалтын лаборатори
Гадаад, дотоод хамтын ажиллагаа:
Дор нэр бvхий их, дээд сургууль, vйлдвэр, албан байгууллагатай олон жилийн хамтын ажиллагааны уламжлалтай. Vvнд:
- УБДС ХК, Дархан ДС ХК;
- Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ДЦС-ууд;
- УБ хотын НААVГазар, харъяа газрууд;
- Москва хотын Техникийн Их Сургууль; (МЭИ)
- ОХУ-ын Эрхvv хотын эрчим хvчний системийн хvрээлэн
-Эрдэнэт УБV, Бор-Єндєр УБV
- Ємнєд Хятадын Технологийн их сургууль
-ХБНГУ-ын Дармштадтын Техникийн их сургууль
-БНХАУ-ын Гуанжоу хотын олон улсын инкубаторын тєв
-MSC компани
Бусад:

