10/18/2009 9:00:12 PM Эрчим хvчний инженерийн сургууль
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байнуу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Vр дvн
Дулаан солилцоо, термодинамик

Багийн бvрэлдэхvvн

hamt o

1. С.Батмєнх /Академич, доктор (Sc.D), профессор/ - Тэргvvлэх профессор
2. Д.Мандал / Доктор(Ph.D), профессор/ - Ахлах багш
3. Ч.Дашпунцаг / Доктор(Ph.D), дэд профессор/ - Профессор
4. Ц.Цэнджав - Дэд профессор
5. Ч.Даваасамбуу / Доктор(Ph.D), дэд профессор/ - Дэд профессор
6. Ж.Цэен-Ойдов / Доктор(Ph.D), дэд профессор/ - Дэд профессор
7. Ц.Шагдарсvрэн / Доктор(Ph.D), дэд профессор/ - Дэд профессор
8. 9. Л.Жаргалхvv / Доктор(Ph.D)/ - Ахлах багш
10. А.Тvмэнбаяр /Магистр/ - Багш
11. Б.Баттєр /Магистр/ - Багш
12. А.Аюушжав /Магистр/ - Хичээлийн туслах ажилтан

ter pro1966 оны 1-р сард анхны 18 инженерийг тєгсгєн гаргаснаас хойш 1000 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэгдэн гарч эрчим хvчний тєдийгvй vйлдвэрлэлийн бусад бvх салбаруудад ажиллаж байна. Тvvнээс хойш тасралтгvй 42 жил тєгсєлт явуулж байна.  2007 оноос зохион байгуулалтын єєрчлєлт хийгдэж Дулаан солилцоо, термодинамикийн баг болж, багийн тэргvvлэх профессороор Монгол улсын гавьяат багш, академич, доктор (Sc.D) С.Батмєнх ажиллаж байна.   Тус багийн багш нар сvvлийн жилvvдэд сурах бичиг, гарын авлага 25, эрдэм шинжилгээний єгvvлэл 110 гаруйг хэвлvvлж, шинэ бvтээл 18, оновчтой санал 9-ийг гарган батлуулж, эрдэм шинжилгээний 20 ажлыг vйлдвэрлэлд нэвтрvvлэн олон улсын ба улсын чанартай эрдэм шинжилгээний хуралд 100 гаруй илтгэл тавьж хэлэлцvvлэв. Багш нар сургалтын ажлын зэрэгцээ ДЦС-ын техник, эдийн засгийн vзvvлэлтийг дээшлvvлэх, эрчим хvчний vйлдвэрлэлийн байгаль орчинд халгvй технологи нэвтрvvлэх, бага ба дунд чадлын зуухны хийцийг єєрчлєн шинэчлэх, нvvрсийг хийжvvлэх ба энерги-технологийн аргаар боловсруулах, vйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээний хvрээнд тvлш, эрчим хvчийг хэмнэлттэй зарцуулах, сэргээгдэх эрчим хvчийг ашиглах зэрэг чиглэлvvдээр эрдэм шинжилгээний ажил хийж vр дvнг vйлдвэрлэлд нэвтрvvлдэг юм. “Дулааны цахилгаан станц”, “Дулаан техник, дулаан хангамж”, “Нєхєн сэргээгдэх эрчим хvчийг хувиргах, ашиглах тєхєєрємж”, “Эрчим хvчний систем ба цогцолбор” мэргэжлvvдээр докторын сургалт явуулж байна. Улс орондоо дулааны эрчим хvчний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, зах зээлийн нєхцєлд тохирсон орчин vеийн техник, технологийн онолын мэдлэг, практик дадлагыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх, бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтний мэдлэг, чадварыг дэлхийн хєгжилтэй орнуудын тvвшинд хvргэх, сургал vйлдвэрлэл эрдэм шинжилгээниий ажлын уялдаа холбоог ханган шинэ шатанд гаргах vндсэн зорилт тавигдаж байна.

Эрдэм шинжилгээний ажлын vндсэн чиглэл:
• ДЦС-ын техник, эдийн засгийн vзvvлэлт, найдвартай хэмнэлттэй ажиллагааны тvвшинг дээшлvvлэх
• Орон нутгийн тvлшийг ердийн vеэр ба буцалгах vед шатаах уурын ба ус халаагуурын зуухны зохистой хийцийг зихион бvтээх, судалгааны ажил
• Хатуу тvлшийг хийжvvлэх
• Амины орон сууцны ус халаагуурын зуух зохион бvтээх
• Эх орны vйлдвэрvvдийн дулаан хангамж, vйлдвэрийн технологийн процесст дулааны энергийг хэмнэлттэй зарцуулах, хєнгєн, хvнсний vйлдвэрийн дулааны тоноглолын vр ашгийг дээшлvvлэх судалгааны ажил хийж гvйцэтгэнэ.
• Мэргэжлийн байгууллага, хувь хvмvvст сургалт явуулж, мэргэжлийн зєвлєлгєє єгнє

Сургалт явуулдаг мэргэжил:
Дулааны цахилгаан станцын ашиглалт

Лабораторийн бааз:

 shagaa dsambuu

Дулаан техникийн лаборатори  2-402, Тvлш-усны шинжилгээний лаборатори – 417

tsendj dasgpu

Хийн тvлшний судалгааны лаборатори – 417, Дулааны цахилгаан станцын кабинет - 313

Гадаад, дотоод хамтын ажиллагаа:
1. Новокузнецк Шинжлэх ухаан vйлдвэрлэлийн (Сибэкотехника) нэгдэл
2. Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Дулаан физикийн хvрээлэн

Багийн харьяанд ажиллаж буй эрдэм шинжилгээний төв:
• Зуухны туршилт судалгааны тєв
• Дулаан техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн


 



  |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг