10/18/2009 9:00:12 PM Эрчим хvчний инженерийн сургууль
Танилцуулга
Хэл сонго
 
Санал асуулга
Манай Вебийн дизайн танд таалагдаж байнуу?
Таалaгдаж байна
Дажгvй
Дунд зэрэг
Vр дvн
Сургуулийн дотоод журам

  • Бакалаврын сургалтын дипломын тєсєл, хамгаалах журам
    Нэг.       Нийтлэг vндэслэл
  • 1. Монгол Улсын ШУТИСургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар энэхvv журмыг баримтлан, сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд тєгсєх оюутны дипломын тєсєл, ажлын хамгаалалтыг нийт сургуулийн хэмжээнд удирдлагаар ханган зохион байгуулна.
  • 2. Мэргэжилтэн бэлтгэж буй холбогдох салбарууд дипломын тєсєл, ажлын агуулга, хэмжээ, тавигдах vндсэн шаардлагуудыг тусган зааврыг боловсруулан, ШУТИСургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газартай зєвшєлцсєний дараа єєрийн сургуулийн эрдмийн зєвлєлийн хурлаар оруулан батлуулж мєрдєнє.
  • Хоёр.  Тєгсгєх оюутны бvртгэл

    2. Сургуулийн Сургалтын Албадууд доорхи шаардлагыг хангасан оюутныг тєгсєх оюутнаар бvртгэн авна. Vvнд:

    1.1 Оюутны цуглуулсан кредит нь 
    • Бакалаврын зэрэг авахаар дан мэргэжлээр суралцаж байгаа бол 105 кредит
    • Хос мэргэжлээр бол 125 кредит
    1.2 Оюутан нь дипломын тєсєл, ажлын сэдэв, удирдагч, хамгаалах хугацаагаар харъяалагдах профессортойгоо тохирч тодорхойлсон байна.
    1.3 Оюутан нь сургалтын тєлєвлєгєєнд тусгагдсаны дагуу дипломын тєсєл, ажлын 5-6 кредитийн тєлбєрийг тєлсєн байна.

    2.  Тєгсєх оюутны код, овог нэр, дипломын тєсєл, ажлын сэдэв, удирдагч багшийн нэр, хамгаалах хугацааг тодорхойлсон тушаалыг бvрэлдэхvvн сургуулийн Сургалтын Албанаас харъяа профессорууд руу явуулна.
    3. Тухайн улиралд бакалаврын зэрэгтэй тєгсєхєєр бvртгvvлсэн тєгсєгч оюутан нь 10 хvртэлх кредитийн хичээл сонгож vзэх эрхтэй бєгєєд vvнээс кредит шууд тооцох шалгалт єгєх болзол хангасан тохиолдолд (Оюутны мэдлэгийг vнэлэх журмаас vзэх) 3 хичээлийн шалгалтыг шууд єгч болно.

    Гурав. Хамгаалалтанд орох оюутанд тавигдах шаардлага

    1. Мэргэжлийн дипломтой тєгсєх оюутан нь хамгаалалтанд орохын тулд дараах шаардлагыг хангасан байна. Vvнд:
    • Оюутны цуглуулсан кредит минимум 90 байх
    2. Бакалаврын зэрэгтэй тєгсєх оюутан нь хамгаалалтанд орохын тулд дараах шаардлагыг хангасан байна. Vvнд.
    • Оюутны цуглуулсан кредит минимум 115 байх
    • Оюутны хуримтлуулсан vнэлгээний голч дvн 2.0 ба тvvнээс дээш байх
    • Оюутан тусгайлан тэмдэглэсэн од бvхий хичээл дээр “С” ба тvvнээс дээш vнэлгээ авсан байх
    3. Сургалтын Бодлого Зохицуулалтын Газраас дипломын хавсралтанд бичигдэх дvнгийн тулгалт баталгаажуулагдсаны дараа тухайн оюутны нэрийг “Дипломын ажлын сэдэв, удирдагчийг батлах тухай” ШУТИСургуулийн ректорын тушаалд оруулна. Дvн тулгалт оюутны тєгсєх улирлын ємнєх улиралд хийгдсэн байна. Уг тушаалд нэр нь ороогvй оюутан хамгаалалтанд орох боломжгvй.
    Ректорын тушаалд нэр нь орсон тєгсєгч оюутнаас дипломын хавтас, vнэмлэхний vнийг хураан авч хамгаалалтаас 2 сарын ємнє vнэт цаасны vйлдвэрт дипломыг захиална.

    Дєрєв. Дипломын тєсєл, ажил тvvнд єгєх vнэлгээ

    Бакалаврын тvвшний сургалтын vйл явцын эцсийн vе шат нь тєгсєх оюутан дипломын тєсєл, ажлыг гvйцэтгэж хамгаалах явдал юм. Зарим нэг мэргэжлийн хувьд тєгсєлтийн шалгалтаар бакалаврын тvвшний сургалтыг дуусгаж болно.

    1. Удирдагч багшийн vнэлгээ. Багшийн vнэлгээний максимум оноо 60 байх бєгєєд ямар шалгуураар тєгсєх оюутны дипломын тєсєл, ажлыг vнэлэхээ багш бvр тодорхойлж профессорын баг дээр зєвшилцсєн байна. Удирдагч багш тєгсєх оюутны vнэлгээг, тодорхойлолтын хамт урьдчилсан хамгаалалтаас нэг долоо хоногийн ємнє Дипломын тєсєл, ажил хамгаалалтын салбар комиссын нарийн бичгийн даргад єгнє.

    2. Урьдчилсан хамгаалалт. Урьдчилсан хамгаалалтыг тухайн мэргэжилтэнг бэлтгэж буй профессорын баг, салбар комиссын нарийн бичгийн дарга нар хариуцан зохион байгуулж, дипломын тєсєл, ажлын хамгаалалтаас нэг долоо хоногийн ємнє зарлан хуралдуулна. Урьдчилсан хамгаалалтаар тєгсєх оюутанд олгох оноо нь 20 хvртэл байх бєгєєд ажлын гvйцэтгэл, хамгаалсан байдлаас шалтгаалан удирдагч багшийн vнэлгээг бууруулж болно.

    3. Удирдагчийн болон урьдчилсан хамгаалалтын дvнгийн  нийлбэрийг тєгсєх оюутны дипломын тєсєл, ажил хамгаалалтын урьдчилсан дvн гэнэ. Энэ vед мєн тєгсєх оюутны дипломын тєсєл, ажлын гvйцэтгэлийг хангалтгvй гэж vзвэл “SP”, “NP” тэмдэглэгээг тавьж болно.

    “SP” Satisfactory progress
     Оюутны дипломын тєсєл, ажилд хамааруулан тавина. Оюутны дипломын тєсєл, ажлаа хамгаалах хугацаа болсон байхад ажлын гvйцэтгэл дутуу хэдий ч (75 хувиас дээш тохиолдолд) цаашид бие даан ажиллаж тодорхой vр дvнд хvрэх боломжтой гэж удирдагч багш vзэж зєвшєєрвєл, тєгсєгч оюутны дvнгийн хуудсанд “SP” тэмдэглэгээг тавьж болно. Энэ тохиолдолд оюутны дипломын тєсєл, ажлын сэдэв болон удирдагч багшийг єєрчлєхгvйгээр нэмэлт ажлуудыг хийж гvйцэтгэх хугацаа олгосноор хамгаалалтанд орох эрх олгогдож байгаа юм.
    “NP” No Progress
     Оюутны дипломын тєсєл, ажилд хамааруулан тавина. Оюутны дипломын тєсєл, ажлаа хамгаалах хугацаа болсон байхад ажлын гvйцэтгэл дутуу (75 хувиас доош тохиолдолд) удирдагч багш нь оюутнаа цаашид энэ ажлыг дуусгах чадваргvй гэж дvгнэвэл, тєгсєгч оюутны дvнгийн хуудсанд “NP” тэмдэглэгээг тавих болно. Энэ тохиолдолд оюутан дахин тєгсєгч оюутнаар бvртгvvлэх бєгєєд энэ vед оюутны дипломын тєсєл, ажлын сэдэв болон удирдагч багш єєрчлєгдєж болно.

    4.  Урьдчилсан хамгаалалтаар амжилттай дvгнэгдсэн тєгсєх оюутна дипломын хавсралтыг бvрэлдэхvvн сургуулийн Сургалтын Албадууд зааврын дагуу хэвлэлтэнд бэлтгэнэ.

    Тав.  Дипломын тєсєл, ажлын хамгаалалт.

    1. Дипломын тєсєл, ажлын хамгаалалтыг ШУТИСургуулийн Ректорын тушаалаар батлагдсан Дипломын тєсєл, ажил хамгаалалтын салбар комиссууд удирдан явуулна. Уг салбар комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга гишvvдийн бvрэлдэхvvнтэйгээр ажиллана.
    2. Тєгсєлтийн салбар комиссын дарга нь ШУТИСургуульд vндсэн орон тоон дээр ажилладаггvй, гадна байгууллагын хvн байх ба комиссын нийт бvтээгдэхvvний 30-аас багагvй хувь нь гадны гишvvдээс бvрдсэн байна.
    3. Бакалаврын тєгсєлтийн ажил бvрт албан ёсны зєвлєгч 2 багшийг Ректорын тушаалаар томилно. Тєгсєлтийн ажил бичиж байгаа оюутан єєрийн сургуулийн аль ч багшаас зєвлєгєє авах эрхтэй.
    4. Бакалаврын дипломын тєсєл, ажилд шаардлагатай гэж vзвэл хєндлєнгийн шvvмж авч болно.
    5. Тєгсєх оюутан нь дипломын тєсєл, ажлаа хамгаалахдаа 10 минутанд багтаан илтгэлээ тавих бєгєєд салбар комиссын нарийн бичгийн дарга удирдагч багшийн тодорхойлолтыг уншиж танилцуулна. Комиссын гишvvд дипломын тєсєл, ажлын болон тєгсєж буй оюутны суралцсан мэргэжлийн сургалтын тєлєвлєгєєний хvрээнд асуулт тавьж хариулт авна.
    6. Салбар комисс тєгсєж буй оюутны илтгэл, асуултанд хариулсан байдал, шvvмж, удирдагч багшийн тодорхойлолт зэргийг vндэслэн, дипломын тєсєл, ажлын хамгаалалтын дvнг 20 хvртэл оноогоор дvгнэх бєгєєд шаардлагатай гэж vзвэл урьдчилсан хамгаалалтын дvнг буурулж болно.
    7. Салбар комисс тєгсєх оюутан бvрээр дипломын тєсєл, ажлын эцсийн дvнг гаргаж, протокол хєтєлнє.
    8. Тєгсєх оюутан дипломын тєсєл, ажил болон тєгсєлтийн шалгалтыг “С”  ба тvvнээс дээш дvнтэйгээр хамгаалах vvрэгтэй.
    9. Салбар комисс дипломын тєсєл, ажлаа амжилттай хамгаалсан оюутнуудын хамгаалалтын дvнг баталсан шийдвэр ба тєгсєгчдєд тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэг бvхий диплом олгох тухай тогтоол гаргана.
    10. ШУТИСургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар нь бvрэлдэхvvн сургуулиудын  салбар комиссын тогтоолыг vндэслэн, нэр бvхий тєгсєх оюутанд Монгол Улсын ШУТИСургуулийн Ректорын тушаалаар тодорхой мэргэжлийн бакалаврын зэрэг бvхий дипломыг олгоно.


     



      |   Нvvр |   Мэдээ Мэдээлэл   |  
    Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
    Интернэт Мэдээллийн Тєв WEB master Нарангараг