ДУЛААНЫ ИНЖЕНЕРИЙН САЛБАРЫН ТҮҮХЭН ТОВЧООН

1960 он: МУИС-ийн бүрэлдэхүүнд инженерийн салбар  байгуулагдан дулаан, цахилгааны мэргэжлээр элсэлт авснаар эх орондоо эрчим хүчний дээд мэргэжилтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын гараа эхлэсэн. 1961 он: МУИС-ийн Инженерийн салбарт Энерги-Механикийн тэнхим байгуулагдсан.

1963 он:  Энерги-Механикийн факультетаас Дулаан ба Цахилгааны гэсэн хоёр тэнхим салбарлан гарсан.

1965 он: Анхны 14 “ДУЛААНЫ ИНЖЕНЕР”-ийг бэлтгэн төгсгөв.

1973 он: Аж үйлдвэрийн дулааны эрчим хүчний мэргэжлээр элсэлт авч эхлэв.

1990 он: Дулааны энергетикийн тэнхим нь Дулааны цахилгаан станц, Дулаан хангамж, автоматжуулалтын тэнхим болж хуваагдав.

1994 он: ДЦС-ын мэргэжил, ДХА-ын тэнхимийг нэгтгэн Дулааны энергетикийн тэнхим дахин байгуулагдав.

1996 он: Хөргөлтийн технологи ба кондиционерын систем мэргэжлээр элсэлт авч эхлэв.

1997 он: Үйлдвэрийн экологи мэргэжлээр элсэлт авч эхлэв.

1998 он: Дулааны энергетикийн тэнхимийг өргөтгөн ДЦС, ДХА гэсэн хоёр тэнхим дахин байгуулав.

2001 он: ШУТИС байгуулагдсанаар бүтцийн өөрчлөлт явагдаж, профессорын шинэ системд шилжсэнтэй уялдан дараах профессорын багууд байгуулагдав.

  • Дулаан масс солилцоо, шаталтын технологийн профессорын баг
  • Термодинамик, дулааны хөдөлгүүрийн профессорын баг
  • Дулаан дамжуулалт, хуваарилалтын профессорын баг
  • Дулааны процессын автоматжуулалт профессорын баг

2002 он: Сэргээгдэх эрчим хүч мэргэжлээр элсэлт авч эхлэв.
2003 он: Сэргээгдэх эрчим хүч, Үйлдвэрийн экологийн профессорын баг шинээр байгуулагдав.
2007 он: Бүтцийн өөрчлөлт явагдсанаар 3 профессорын баг болон нэгдэв.

  • Дулаан хангамж, автоматжуулалт профессорын баг
  • Дулаан солилцоо, термодинамикийн баг
  • Сэргээгдэх эрчим хүч, Үйлдвэрийн экологийн профессорын баг

2014 оны 09-р сарын 01-нээс ШУТИС-д явагдсан бүтцийн зохион байгуулалттай уялдуулан дээрх профессорын багууд нэгдэн “ДУЛААНЫ ИНЖЕНЕРИЙН САЛБАР” болон өргөжиж үйл ажиллагаа явуулсаар байна.

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.