“ЭРЧИМ ХҮЧ & ENGINEERING”

СЭТГҮҮЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

            “Эрчим хүч & engineering” сэтгүүл нь 1997 оноос эхлэн  хэвлэгдэж байгаа эрчим хүчний салбарын зориулалттай шинжлэх ухаан, инженер-технологи, мэдээллийн нийтлэг хэвлэл болно. Одоогоор сэтгүүл нь 20 дах жилдээ хийгдэж, ЭХЯ, Эрчим хүчний үйлдвэр, компаниуд, техникийн чиглэлийн сургуулиуд болон эрчим хүчний олон нийтийн байгууллагууд, нийтдээ 80 орчим байгууллагад 1000 хувь хэвлэгдэн тараагдаж байна.

         Жилд 12 дугаар хэвлэгддэг. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, эрчим хүчний төрийн өмчит 18 компани болон бусад компаниуд, олон нийтийн байгууллагын хэмжээнд эрчим хүчний салбарт гарч байгаа томоохон үйл явдал, албан мэдээлэл, шинжлэх ухааны онолын ба практик үр дүн, судалгаа, салбарын хамт олны ажлын амжилт ололт, цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж, дамжуулж хуваарилахад гарч байгаа техник, технологийн дэвшил, эрчим хүчний салбарт явагдаж байгаа хурал зөвөлгөөн, соёл урлаг, спорт, аялал жуулчлал зэрэг нь манай сэтгүүлийн мэдээллийн гол эх үүсвэр болдог.

           Эрчим хүчний үйлдвэр компаниудын томоохон ой, онцгой үйл явдлыг газар дээр нь очиж мэдээлэл бэлтгэх, ахмад, алдартай хүмүүсээс ярилцлага авах, үйл явдлын эссе бичих, эсвэл зурагт альбом гаргах зэргээр сурталчилгаа хийж байдаг.

         Сэтгүүл нь бүтэцийн хувьд дугаар бүртээ Албан баримт, бичиг, мэдээлэл, Салбарын тулгамдсан асуудал, Эдийн засаг, зах зээл, менежмент, Эрчим хүчний техник, технологи, Инженерийн үзэл бодол, сонирхолд зэрэг булантай, нийт 64 нүүртэй өнгөтөөр хэвлэгдлэг.

 

Хаяг: ШУТИС-ийн 2-р байр, 5 давхарт 510 тоот

Ерөнхий редактор Ч.Зундуйсүрэн 99133699,

Сэтгүүлийн ажилтан А.Амарзаяа 80405500

e-mail: am.za36@yahoo.com, zunduisuren_e@yahoo.com

 

 

 

 

 

 

“ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ”-ийн Улсын V олимпиад зохион байгуулах тухай

Нийтэлсэн: 2018-03-22 00:00:00

"Эрчим хүчний салбарын хөгжил, шинэ техник технологи, эрчим хүчний хэмнэлт" сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын илтгэлийн уралдааны удирдамж

Нийтэлсэн: 2018-03-21 00:00:00

“Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох сургалтад сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Нийтэлсэн: 2018-03-05 00:00:00

Уралын холбооны их сургуулийн доктор (Ph.D) , профессор Аронсон Константин Эрленович лекц уншина.

Нийтэлсэн: 2018-02-26 00:00:00

Эрчим хүчний салбарын тэргүүлэх, мэргэшсэн төсөвчний мэргэшлийн зэрэг олгох, ахиулах, сунгах сургалт эхлэх гэж байна.

Нийтэлсэн: 2018-02-20 00:00:00

МЭИ-сургуулийн магистр, докторын ангид элсэхийг хүсэгчидэд

Нийтэлсэн: 2018-02-19 00:00:00

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Нийтэлсэн: 2017-12-25 00:00:00

Ахмад багшаар лекц уншуулах тухай

Нийтэлсэн: 2017-11-20 00:00:00

"Био анагаахын хэрэглээнд зориулагдсан цахилгаан соронзон шинж чанар бүхий Роботын хөдөлгөөний удирдлагын систем" сэдэвт сетминарт хүрэлцэн ирэхийг урья.

Нийтэлсэн: 2017-10-26 00:00:00

"БНЧУ-ын их дээд сургуульд суралцах гадаад оюутны чех хэлний бэлтгэлийн тухай" сэдэвт лекц тавигдах гэж байна.

Нийтэлсэн: 2017-10-09 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.