ДОТООДЫН САН ТЭТГЭЛЭГ

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ

 МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТЫН НЭРЭМЖИТ

 “ЭРДМИЙН XV ЧУУЛГАНЫ” УДИРДАМЖ

 Монгол улсын их, дээд сургуулиудын бакалаврын шатны оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах “Эрдмийн XV чуулган” 2015 оны 04 дүгээр сарын 10-нд ШУТИС дээр зохион байгуулна.

Хурлыг зохион байгуулагч: ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний алба

                                                   ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба

                                                   ШУТИС-ийн Оюутны холбоо

Ректорын 2004 оны 12 сарын
14-ний єдрийн 262 тоот
тушаалын хавсралт

РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХАМРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг vндэслэл.
ШУТИС-ийн ректорын санаачилгыг үндэслэн ШУТИС-ийг 2007 он хүртэл хєгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ШУТИС-ийн оюутнуудын сурч боловсрох идэвхийг дээшлvvлж , авъяас чадварыг хєгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сурлага сайтай, тэргүүний оюутнуудыг урамшуулах Ректорын нэрэмжит тэтгэлгийг бий болгож байна.

Ректорын нэрэмжит тэтгэлгийг 2 ангилан олгоно.

  1. ШУТИС-ийн Ректороос оюутанд шууд олгох тэтгэлэг
  2. ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулийн захирлуудаас оюутанд олгох тэтгэлэг

Хоёр. Тэтгэлэгт хамрагдах тэргүүний оюутнуудыг шалгаруулах үндсэн үзүүлэлт

  1. Захирлын нэрэмжит хуудсанд 3 улирал дараалан бичигдсэн байх.
  2. Голч оноо хамгийн өндөртэй байх
  3. Сургалтын төрийн сангаас бусад оюутны тэтгэлгийн санд хамрагдаагүй байх

Гурав. Шалгаруулах журам

  1. ШУТИС-ийн Ректороос шууд олгох тэтгэлэг
    1. Ректорын нэрэмжит тэтгэлэгт салбар ба бvрэлдэхүүн сургууль бүрээс жилд 1 оюутныг тодорхойлно.
    2. Ректорын нэрэмжит тэтгэлэг олгуулах асуудлыг сургалтын албадын санаачилснаар тухайн сургуулийн захиргаа, оюутны байгууллагатай хамтарсан хурлаар хэлэлцэж оюутны тодорхойлолтыг тэтгэлэг олгуулах тухай хурлын протоколын хамт жил бүрийн 08-р сарын 25-ны дотор ирvvлнэ.
    3. Ректорын тушаалаар батлагдсан комисс ирvvлсэн материалуудыг хэлэлцэж тэтгэлэг авах оюутнуудыг шалгаруулна.
    4. Тэтгэлгийг шинэ хичээлийн жилийн нээлтийн хурал дээр Ректор өөрийн биеэр гардуулна.
  2. ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулийн захирлуудаас оюутанд олгох тэтгэлэг
    1. Захирлын нэрэмжит хуудсанд 3-аас доошгvй удаа нэр нь бичигдсэн, голч оноо хамгийн өндөртэй тэргүүний оюутнуудаасаа Захирлын зөвлөл, оюутны зөвлөлтэйгээ хамтран хэлэлцэж нэрэмжит тэтгэлэг авах оюутнуудаа шалгаруулна.
    2. Тэтгэлгийг жилд 2 удаа, улирал бүрийн эхэнд гардуулна.

Дєрєв. Ректорын нэрэмжит тэтгэлгийн сан

  1. ШУТИС-ийн Ректороос оюутанд шууд олгох тэтгэлэгт жил бvр 3 оюутныг шалгаруулж, тус бүрт 330000 төгрөгийн тэтгэлэг олгоно.
  2. Бvрэлдэхүүн ба салбар сургуулиуд 1000 оюутан тутамд нэг сая төгрөгийн нэрэмжит тэтгэлгийн санг жил бүр байгуулж, хэдэн оюутан шагнахыг захирлын зөвлөлөөрөө хэлэлцэж шийдвэрлэнэ. Нэг оюутны тэтгэлэг нь жилд 50000-150000 төгрөгийн хэмжээтэй байна.

Тав. Тэтгэлэгт хамрагдах оюутны бүрдүүлэх материал

  1. Сургуулийн тодорхойлолт (дэлгэрэнгүй)
  2. Сургалтын албаны баталгаажуулсан дүнгийн жагсаалт.
  3. Оюутны дэлгэрэнгүй анкет

Тэтгэлэгт хамрагдсан талаар


Ректорын нэрэмжит тэтгэлэгт  ШУТИС-ийн шилдэг оюутнуудаас 3 оюутан шалгарч, тус бүр 300,0 мянган төгрөгийн тэтгэлгийг 2011-2012 оны хичээлийн жилийн нээлтийн ажиллагаан дээр гардан авлаа. Үүнд:

  1. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Холбооны сүлжээ, холболтын технологийн 4-р курсын оюутан  Алтансүх овогтой Өлзийсүрэн

 Уул уурхайн инженерийн сургуулийн Уул уурхайн удирдлагын 4-р курсын оюутан Алтанцэцэг овогтой Чимэдбаатар

 Хэлний боловсролын сургуулийн Техникийн мэргэжлийн орчуулгын 3-р курсын оюутан Чулуунбаатарын Мөнхжин

 

ШУТИС ба Энержи Ресурсын оюутны тэтгэлэг

ШУТИС ба Энержи Ресурс Хамтын ажиллагаа”  оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн салбарт шинжлэх ухаан , техник технологийн салбарыг хөгжүүлэх ,  ирээдүйн чадварлаг инженер ,  техникийн

Мэргэжилтнүүдийг бэлтгэхэд идэвхи санаачлагатайгаар хамтран ажиллаж , улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад оршдог. ШУТИС – ийн хэмжээнд 23  оюутан хамрагдаж ,  нийтдээ 16 сая 100  мянган төгрөгийн тэтгэлэг авлаа. Манай ЭХС-ийн оюутнууд ч бас тэтгэлэг авсан.

 

 

  1.  Очирбат Даваадалай-700,000 төг

                 ЭХИС- Цахилгаан хангамж -4 

  1. Банди Түвшинбаяр   700,000 төг

                         ЭХИС-ЦСА-3

  1. Ганбаатар Ууганбаатар  700,000 төг
  2.        Цахилгаан электроник - 3
  3. Баттулга  Билгүүн  700,000 төг
  4.         Цахилгаан хангамж-3

 

Гадаад сан тэтгэлэг

“Тоёото ШУТИС” сургалтын сан

Монгол, Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд 1998 оны 10 дугаар сарын 19-нд Японы Тоёота Корпораци, Техникийн Их Сургуулийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зурж, Тоёота – Мотор корпорациас ШУТИС-д хандивласан хөрөнгөөр ШУТИС-ийн хэмжээнд “Тоёота-ШУТИС-ийн сургалтын сан”-г байгуулсан.

Тус сангийн зорилго:

Сурлага, сахилга батаар тэргүүний бөгөөд амьдралын боломж муутай, төлбөрийн чадамжгүй оюутнуудыг сурч боловсрох боломжоор нь хангахад оршиж байгаа юм.

Тэтгэлэг олгох болзол:

  1. Тухайн мэргэжлээр явагддаг улс, хотын чанартай олимпиадад оролцдог байх
  2. Суралцах хугацаандаа оюутны эрдэм шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог байх.
  3. (ЭШХ-ын илтгэл, бүтээлийн жагсаалт)
  4. Тєрийн сангийн зээлд хамрагдаагvй амьжиргааны баталгаажих тvвшингээс доогуур, ядуу амьдралтай оюутнууд
  5. Бусад тохиолдолд 4 улирал дараалан амжилттай суралцсан байх
  6. Онцгой авьяастай, техникийн сэтгэлгээтэй, сурлага сайтай оюутнуудыг тэтгэлэгт хамруулна.

“Тоёота –ШУТИС-ийн сан”аас тэтгэлэг олгоход баримтлах зvйл:

  1. Тэтгэлэгийг зөвхөн ШУТИС-ийн бакалаврын шатны сургалтын єдрийн ангийн оюутнууд авах эрхтэй.
  2. Тэтгэлэг авах болзол хангасан оюутнуудыг хичээлийн жилийн эхэнд сонгон шалгаруулалт хийж тодорхойлно.
  3. Тэтгэлэг авагч нь өмнөх хичээлийн жилийн үзүүлэлтээр тэтгэлэгт хамрагдана.

Бvрдvvлэх материал:

  1. Тэтгэлэг хүссэн тухай өргөдөл
  2. Суралцагчийн тухай холбогдох тэнхим, сургуулийн захиргааны тодорхойлолт
  3. Тэтгэлэг авахыг хүсэгчийн товч анкет
  4. Суралцагчийн голч дүнгийн тодорхойлолт, сургалтын төлбөрийн хэлбэрийг тодорхойлсон Сургалтын албаны тодорхойлолт
  5. Суралцагчийн суралцах хугацаандаа оролцож байсан уралдаан тэмцээнүүдийн шагнал, урамшууллын батламж
  6. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт гэх зэрэг 

Тайваны Засгийн газрын тэтгэлгийн зорилго:

Тайван-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгээс олгож буй Тайваны боловсролын сангийн тэтгэлэг нь - Их дээд сургуульд суралцаж буй амьдралын боломж тааруу, сурлага сахилга бат сайтай тэргүүний оюутнуудыг дэмжих, цаашид өөрийн орны Их дээд сургуулиудад суралцуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог тэтгэлэгт 2003 оноос эхлэн ШУТИС-ийн оюутнууд хамрагдаж байна.  Тайваны ЗГ-аас энэ тэтгэлгийг жилд 2 удаа олгодог бөгөөд 10, 5 дугаар саруудад олгодог. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын сурлагын амжилт нь тогтвортой сайн байгаа оюутнуудыг цаашид дахин хамруулах зарчмыг тэтгэлэг олгогч нь баримталдаг.

Тайваны тэтгэлэгт хамрагдах оюутны бvрдvvлэх материал

  1. Тайваны ЗГ-ын тэтгэлэгт хамрагдах тухай анкет  2 хувь /англи хэл дээр/
  2.  Сургуулийн тодорхойлолт :                       
    Сургуулийн албан бланкан дээр дэд захирлын гарын vсэг бүхий дэлгэрэнгүй тодорхойлолт, тухайн тэтгэлэгт хамруулахыг хvсч уламжилсан байх
  3.  Сурлагын дүнгийн тодорхойлолт  / улирал бүрээр болон нэгдсэн дүнг хавсаргах/
  4. Цагдаагийн газрын тодорхойлолт
  5. Иргэний үнэмлэхний хуулбар /нотиратаар баталгаажуулсан байх/
  6. Оршин суугаа Засаг захиргааны нэгжээс –тухайн өрхийн ам бvл, өрхийн гишүүдийн дэлгэрэнгүй тодорхойлолт, мөн орлогын талаар
  7. Оюутны үнэмлэхний хуулбар
  8. Цээж зураг  2 хувь

Урьд нь хамрагдсан оюутны бүрдүүлэх материал:

  1. Тайваны ЗГ-ын тэтгэлэгт хамрагдах тухай анкет  2 хувь /англи хэл дээр/
  2. Сургуулийн албан бланкан дээр дэд захирлын гарын үсэг бvхий дэлгэрэнгүй тодорхойлолт, тухайн тэтгэлэгт хамруулахыг хvсч уламжилсан байх
  3. Сурлагын дүнгийн тодорхойлолт  / улирал бvрээр болон нэгдсэн дvнг хавсаргах/
  4. Цээж зураг  1 хувь

 

 

Сүмитомо Корпорацийн тэтгэлэг олгох хөтөлбөр

 Хөтөлбөрийн зорилго:Азийн хөгжиж буй улс орнуудын ирээдүйн лидер болох шилдэг оюутнуудыг дэмжихэд энэ тэтгэлгийн зорилго оршино.

Тавигдах шаардлага:

  1. ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний оюутан байх
  2. Монгол улсын 30-аас доош насны иргэн байх
  3. Тєрийн сангийн зээл болон өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх
  4. Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/- 3.0 дээш голчтой байх

 “Сумитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгоход баримтлах зvйл:

  • Нэг жилд нийт 15-н оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ жилд 300 ам.доллар байна.
  • Тэтгэлэг гардуулах үйл ажиллагааг ШУТИС зохион байгуулах ба Сумитомо Корпорацийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар хамтран ажиллана.
  • Нэг оюутанд 3 жил хүртэлх хугацаанд тэтгэлэг олгох бөгөөд жил бүр суралцсан байдлыг харгалзан сунгалтыг хийнэ.
  • ШУТИС-ийн санал болгосон оюутнуудаас Сумитомо Корпорацийн УБ дахь Төлөөлөгчийн газар бусад шалгуур үзүүлэлтээр сонгож, ярилцлага хийснээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

 Тэтгэлэг авахыг хvсэгч нь: Тухайн хичээлийн жилийн 11-р сарын 15-ны дотор онлайнаар бүртгүүлэн, материалаа бүрдүүлж өгнө. 

Бүрдүүлэх бичиг баримт:

д/д

Бүрдүүлэх бичиг, баримтын нэрс

Байгаа эсэх

Тайлбар

1

Тэтгэлгийн анкет

 

Онлайнаар бүртгүүлж, өгөх

2

Дүнгийн тодорхойлолт

 

Дүнгийн тодорхойлолтыг улирлаар гаргаж, дэд захирлаар баталгаажуулна

3

Тодорхойлолт

 

Суралцагчийн тухай холбогдох багийн тэргүүлэх профессор, тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолт

4

Өргөдөл

 

Өргөдлийг загварын дагуу гараар бичсэн байна.

5

Өрхийн орлогын тодорхойлолт

 

Албан ёсны баталгаажуулсан тодорхойлолт

6

Амжилтуудыг тодорхойлсон баримтууд

 

Шагнал, урамшууллын батламжийн хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй

 

 

 

 

 

Тэтгэлэгт хамрагдсан талаар

 “Сүмитомо” корпораци 15 оюутанд тэтгэлэг гардуулсан тухай

ШУТИС өнгөрсөн онд “Сүмитомо” корпорацитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Сүмитомо” корпораци нь жил бүр механик инженерийн чиглэлээр сурч буй 15 оюутанд тэтгэлэг олгож байхаар болсон юм. ШУТИС-д сурч байгаа сурлагаараа тэргүүлэгч 15 оюутанд “Сүмитомо” корпораци гуравдугаар сарын 30-ны өдөр тэтгэлгийг нь гардуулан өглөө. Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн удирдлагууд болон  “Сүмитомо” корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Ясүнори Аоки бусад албаны хүмүүстэйгээ хүрэлцэн ирсэн байв. Тус байгууллага нь одоогоор Азийн 11 орны 41 их сургуулийн 1000 орчим оюутанд тэтгэлэг олгож байгаа бөгөөд 1996 оноос хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 10 мянга гаруй оюутанд тэтгэлэг олгосон байна. Монголд ч гэсэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 250 гаруй оюутан хамрагдаад байгаа ажээ. Мөн “Сүмитомо” корпорацийн “Трансвест монголиа” компани нь ШУТИС-д механикчийг бэлтгэх бүрэн хэмжээнийг нэг хичээлийн кабинет тохижуулан өгсөн юм.

 

 

Япон улсын Мицубишикорпорацийн нэрэмжит тэтгэлэг

ШУТИС Мицубиши корпорацитай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Мицубиши корпораци нь Улаанбаатар хотноо өнгөрсөн оны 4-р сарын 1-нд төлөөлөгчийн газраа албан ёсоор нээсэн бөгөөд одоогоор Францын Арева Монгол Компанитай Ураны хайгуулын чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Японы хамгийн том ерөнхий худалдааны компани болох тус корпораци нь дэлхийн 80 гаруй орны 200 гаруй салбар нэгжээрээ дамжуулан бизнесийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын Их сургуулийн боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр оруулах, сурлага сайтай оюутнуудад сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Өнгөрсөн жилийн тухайд 33 орны 45 сургуулийн 487 оюутанд уг тэтгэлэгийг олгосон бөгөөд корпорацийн хувьд энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь олон улсад хувь нэмэр оруулах нэн чухал хөтөлбөрүүдийн нэг болоод байна.  Энэ жилийн тухайд гэвэл анх удаа Монголд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд ШУТИС –ийг сонгосон шалтгаан монголын хамгийн олон оюутантай улсын их сургууль бөгөөд Монголын хөгжилд чухал хувь нэмэр оруулах инженерүүдийг бэлддэг гол сургууль гэж үзжээ.
2011 –ээс 2012 оны хичээлийн жилд ШУТИС-д Бакалаврын зэргээр сурах 10, Магистрын зэргээр сурах 3, Докторын зэргээр сурах 2,  нийт 15 оюутанд нийлээд 7,800,000 төгрөгийн тэтгэлэгийг олгох санамж бичигт гарын үсэг зурлаа.  

БНСУ-ын Вуянг нийгэмлэгийн тэтгэлэгийн талаар

БНСУ-ын Вуянг Скай нийгэмлэгийн тэтгэлгийг 2006 оны эхлэн олгож эхлэсэн бөгөөд 2009 оноос өмнө Вуянг нийгэмлэг оюутнуудад 4 жил сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгодог байсан бөгөөд 2009 оноос эхлэн оюутанд хичээлийн жилийн семестир бүрт 450000 төгрөг олгодог болсон бөгөөд оюутны сурлагын үнэлгээний дүн 95-аас дээш 100 оноо хүртэл суралцсан оюутны сургалтын төлбөрийг бүрэн олгодог.

Тэтгэлэгт хамрагдсан талаар  БНСУ-ын “Wooyang Sky” нийгэмлэг “I-SEED” тэтгэлэгт хөтөлбөрт 8 оюутан хамрагдан  нийт 2 сая 400 мянган төгрөгийн тэтгэлгийг гардан авсан байна. Үүнд:

Овог

Нэр

Сургууль

Мэргэжил, курс

Олгох тэтгэлгийн хэмжээ /мян.төг/

1

Түмэн-Өлзий

Эрхэмзаяа

ЭХИС

Дулааны цахилгаан станц –III

300,0

2

Ариунбуян

Нямсүрэн

МИС

Машины электрон систем –IV

300,0

3

Хосбаяр

Тэмүүлэн

ХИБС

Хүнсний эрүүл ахуй-IV

300,0

4

Элбэгбаяр

Энхцацрал

ХИБС

Хүнсний биотехнологи-IV

300,0

5

Нямбуу

Лхам

МХТС

Оптик холбоо-II

300,0

6

Жаргалсайхан

Цэцэгсайхан

ҮТДС

Үйлдвэрлэлийн дизайн/интерьер дизайн/-II

300,0

7

Гомбосүрэн

Оюун-Ундрах

ХБС

Техникийн мэргэжлийн орчуулга/англи хэл/-III

300,0

8

Борхүү

Баасанхүү

ЭХИС

Эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалт-II

300,0

 

ДҮН

   

2400,0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.