Захирлын мэндчилгээ

Монгол улсын хөгжлийн түлхүүр болсон эрчим хүчний сургуулийн нэрийн өмнөөс та бүхэндээ сургууль, сургуулийнхаа эрхэм зорилгоо танилцуулж байгаадаа баяртай байна.

1960 онд МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн дэргэд цахилгаан инженерийн ангийг нээснээр эрчим хүчний салбарт дээд боловсролын үндэсний мэрэгжилтэн бэлтгэх суурь тавигдаж одоогийн байдлаар улс орныхоо хөгжилд үнтэй хувь нэмэр оруулж буй 6000 орчим мэрэгжилтэн бэлтгэн гаргасан нь эх орондоо оруулсан томоохом хөрөнгө оруулалт юм.

Өнгөрсөн хугацаанд тэнхим, факультет, бүрэлдэхүүн сургууль болон үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлэгдсэнээр өнөөдөр ШУТИС-ийн томоохон сургуулийн нэг болон бакалавр, магистр, докторын олон чиглэлээр сургууль, судалгааны ажил явуулж оюуны өндөр чадварыг төвлөрүүлэх чадамжтай боллоо.

Үүний үр дүнд эрчим хүчний инженерийн ухаан, боловсрол, төр, нийгмийн салбарт дотооддоо төдийгүй олон улсад танигдах нэр бүхий инженерийн сургууль болон хөгжиж байна.

2021 онд ШУТИС-ийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энтрепренер их сургууль болох зорилтын хүрээнд манай сургууль дэлхийн улс орнуудын мэрэгжилтэн бэлтгэдэг нийтлэг түвшинд ойртсон бакалавр, магистр, докторын зэрэг олгох шаталсан сургалт явуулах замаар эрчим хүчний салбарт шинэ техник,технологи нэвтрүүлэн материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын технологийг боловсронгуй болгосноор сургалт – эрдэм шинжилгээ – үйлдвэрлэлийн нэгдлийг хангасан чанартай, хөрвөх чадвар бүхий инженерийн боловсон хүчийг бэлтгэх эрхэм зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Шинжлэх ухаан технологийн хөгжил эрчимжсэн өнөөгийн нөхцөлд нийгэм – эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон эрчим хүчний салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг оюуны чадамжтайгаар хөгжүүлж улс орныхоо хөгжилтэй хөл нийлүүлэн ирээдүйгээ авч явах өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, чадварлаг мэрэгжилтэн болоход та бүхэнд манай сургуулийн босго үргэлж нээлттэй байх болно.

Хүндэтгэсэн:

Профессор, Доктор (PhD) Ч.Мангалжалав

 

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт IT баг.