“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, ҮЙЛДВЭР ЭКОЛОГИЙН” туршилт судалгааны полигонд шинээр баригдсан оюутаны дадлагын байрыг хүлээн авлаа
ganbii

“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, ҮЙЛДВЭР ЭКОЛОГИЙН”  туршилт судалгааны полигонд шинээр баригдсан оюутаны дадлагын байрыг хүлээн авлаа

Эрчим хүчний инженерийн сургууль нь  оюутнуудын сурах орчныг нь сайжруулах, судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа бакалавр, магистрант, докторант оюутнуудын судалгааны ажлын чанарыг дээшлүүлэн мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргах зорилгынхоо хүрээнд өнөөгийн сургалтын баазад түшиглэн хээрийн суурин судалгааны полигон байгуулахаар 2010 оноос эхлэн ажиллаж байна.

       Полигон нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн  Мухарын амны адаг буюу Хэрлэн голын хөвөөнд  3 га газарт Улаанбаатар хотоос 155 км зайд оршино.

       2013 оны 5 сарын 31-ны өдөр Эрчим хүчний инженерийн сургуулийн захирал Ч.Мангалжалав, , Үйлдвэрийн экологи, сэргээгдэх эрчим хүчний профессорын багийн тэргүүлэх профессор Х.Энхжаргал, дэд профессор Ц.Бат-Өлзий, багш О.Батжаргал, ахлах нятлан бодогч Г.Саранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллан “Дархан-Хэрлэн” ХХК-ны барьж гүйцэтгэсэн  оюутны дадлагын байрыг хүлээн авлаа.

     Уг оюутны дадлагын байр нь Сэргээгдэх эрчим хүч, Үйлдвэрийн экологийн ангийн 60 оюутан хүлээн авах хүчин чадалтай ба 1 давхар, 12000*20000 мм –ийн харьцаатай, сургалтын, техникийн, оюутны, багшийн, гал тогооны, ариун цэврийн, хонгилын гэсэн өрөөнүүдтэй буюу нийт 240 м2  талбайтай болно. Цаашид энэхүү барилгад нарны халаалтын иж бүрэн систем суурилуулан  бакалавр, магистрант, докторант оюутнууд судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх болно.