Оюу Толгой ХХК-ийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
ganbii

Оюу Толгой ХХК-ийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

     Оюу Толгой ХХК-ийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр компанийн /Энд дарна уу/ цахим хуудсанд нээлттэй зарласан байгаа бөгөөд доорх мэргэжлийн чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2-4 дамжааны оюутнууд хамрагдах боломжтой.

Мэргэжлийн чиглэл:

o   Геологи (геологи, геофизик)

o   Геотехникийн инженер

o   Маркшейдер, геодези

o   Уул уурхайн ашиглалтын технологи

o   Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт

o   Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер

o   Боловсруулалтын инженер (ашигт малтмалын баяжуулалт, химийн технологи, металлурги, процессын инженер)

o   Цахилгааны инженер

o   Механикийн инженер

    Хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлтэй оюутнууд дээрх холбоосоор нэвтэрч 10-р сарын 12-ны өдрийн 18:00 цагаас өмнө цахим анкет бөглөж ирүүлсэн байх шаардлагатай.