Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ.
ganbii

Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ.

     ЭХЯ, ШУТИС-Эрчим хүчний сургуулийн хамтран зохион байгуулдаг эрчим хүчний салбарын инженерүүдэд “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг олгох сургалт 2018 оны 10 дугаар сарын 08-наас эхлэн 10 дугаар сарын 25-ныг дуустал явагдах тул байгууллагаасаа сургалтанд хамрагдах хүсэлтэй инженерүүдээ бүртгүүлнэ үү.

      Бүртгэл: 2018 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 05-ныг дуустал ШУТИС-ЭХС-ийн хичээлийн байрны II-616 тоот өрөөнд явагдана. Заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд материал хүлээн авахгүй.

     Сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүс зэрэг олгох журамд заасан болзолуудыг хангасан байхаас гадна дараах материалуудыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Зэрэг горилогчийн хувийн өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Зураг (3х4 хэмжээтэй файлаар);
  • Албан газрын бичиг (суралцуулах хүсэлтэй байгаа талаар) ;
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Дипломын хуулбар (баталгаажуулсан);

 

     Зөвлөх болон мэргэшсэн инженерийн гэрчилгээний хугацаа дуусаж байгаа инженерүүд зэрэг авснаас хойш гүйцэтгэсэн ажлын тайлангаа 2018 оны 10 сарын 15-ны дотор бичиж ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 99131650

Жич: Суралцах хүний тоо хязгаартай тул хүмүүсийн ирүүлсэн материалтай танилцан, ЭХЯ-тай

хамтран сонгон шалгаруулалт хийнэ.