ШУТИС-ийн “ДУЛААН ТЕХНИК-2015” олимпиад болж өнгөрлөө.
ganbii

ШУТИС-ийн “ДУЛААН ТЕХНИК-2015”

олимпиад болж өнгөрлөө.

 

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын дунд ЭХС-иас уламжлал болгон зохион байгуулж буй 4 дэх удаагийн “ДУЛААН ТЕХНИК-2015” олимпиад 2015 оны 03-р сарын 28-ний өдөр Эрчим хүчний сургууль дээр амжилттай болж өнгөрлөө.

Энэ удаагийн олимпиад нь Эрчим хүчний сургууль байгуулагдсаны 55 жил, Дулааны инженер мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойг угтаж зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа.

Олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль ЭХС, МТС, ҮДС, ХШУС, Дархан Технологийн сургуулийн мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн нийт 111 оюутан бүртгүүлэн оролцож өөрсдийн мэдлэг, чадвар, оюун ухаанаа сорьлоо. Ялангуяа энэхүү олимпиадад Дархан–Уул аймгаас зорьж ирсэн 12 оюутанд бидний ажлыг дэмжин оролцсонд талархаж байгаа илэрхийлье.

 

Мөн энэ жилийн нэг онцлох зүйл нь олимпиадад байр эзэлсэн оюутнуудын  50 хувь буюу 5 оюутан нь энэ жил элссэн “Дулаан тархалтын онол-1”, “Техникийн термодинамик-1” хичээлүүдийг судлаж байгаа Дулааны инженерийн 1-р ангийн оюутнууд байлаа.

 “Дулаан техник-2015” олимпиадад бусдыгаа манлайлан оролцож, шагналт байруудад шалгарсан доорх нэр бүхий оюутнуудын шагналыг 2015 оны 04-р сарын 01-ний өдөр ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Дулааны инженерийн салбарын эрхлэгч Д.Цэрэндолгор, профессор Ж.Цэен-Ойдов, ахлах багш А.Түмэнбаяр нар гардуулан өглөө.

Амжилт гаргасан оюутнуудын нэрс:

1-р байр Д. Оюун /ЭХС -ДЦС-2/

2-р байр Л.Энхзул /ЭХС - Дулааны багц-1/

2-р байр Д.Санчирболд /ЭХС - Дулааны багц-1/

3-р байр Б. Сандагдорж /ЭХС - ҮХДХ -2/

3-р байр Б. Номинчулуун /ЭХС - ДПА -2/

Тусгай байр Н. Эрхэмбаяр /ЭХС- Дулааны багц -1/

Тусгай байр Ц. Золзаяа /ЭХС- ДЦС - 2/

Тусгай байр А. Мөнхжаргал /ЭХС - Дулааны багц -1/

Тусгай байр Л. Батзориг /ЭХС - Дулааны багц -1/

Тусгай байр Б. Амартүвшин /ДарханТС - ДЦС-3/

 

Ингээд өөрийн мэдлэг чадвар,  оюун ухааны хүчээрээ бусдыгаа тэргүүлсэн оюутнууддаа болон олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнуудынхаа цаашдын сурлага, хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ирж буй улирлын шалгалт, шүүлгэндээ амжилт гаргахыг ерөөе.

 

 

Эрчим хүчний сургуулийн захиргаа,

Дулааны инженерийн салбар.