Төслийн анхдугаар уулзалт

Төслийн анхдугаар уулзалт

Төслийн анхдугаар уулзалт 2018 оны 2 сарын 7-10-нд Бүгд Найрамдах Болгар улсын Софи хотод болсон.

Төслийн уулзалтанд тус төслийн удирдагч профессор Славка Цанова тэргүүтэй Болгар улсын Софигийн Техникийн их сургуулийн төлөөлөгчид, Герман улсын Берлиний Техникийн их сургуулийн төлөөлөгчид, Франц улсын Нарны эрчим хүчний үндэсний институтийн төлөөлөгчид, ШУТИС, МУИС, ҮТДС-н төлөөлөгчид хүрэлцэн ирж  оролцов.

Софигийн Техникийн их сургуулийн хурлын танхим

Уулзалтын үеэр төслийн танилцуулга, үндсэн зорилго, талуудын үүрэг, ажлын төлөвлөгөө, санхүүгийн дүрэм журам зэргийг дэлгэрэнгүй хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон дараагийн уулзалтын газрыг товлов. Мөн Софигийн Техникийн их сургуулийн зарим лаборатори, материаллаг бааз, сургалтын орчинтой танилцав.

БУСАД ЦЭСҮҮД