Монгол Улсын Их Хурлаар “Эрчим хүчний хэмнэлтийн хууль ” батлагдан гарсантай холбогдуулан тонгол улсад “Эрчим хүчний менежер”, “Эрчим хүчний аудитор” бэлтгэх сургалтыг ШУТИС-ийн ЭХС дээр зохион байгуулж явуулахаар Эрчим Хүчний Яам, ШУТИС-ийн ЭХС, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг-ийн “Эрчим хүчний системийн үр ашиг төсөл”-тэй 2015 оны 11-р сарын 6-ны өдөр санамж бичиг байгуулсан.
Энэ ажлын хүрээнд 2016 оноос эхлэн ЭХС дээр “Эрчим хүчний менежер”, “Үйлдвэрийн газрын эрчим хүчний аудитор”, “Барилгын эрчим хүчний аудитор” гэсэн 3 хөтөлбөрөөр Монгол улсад эрчим хүчний мененжер, аудиторын эрх олгох сургалт явуулахаар төлөвлөж байна.
2015 оны 12-р сарын 7-11 хооронд ШУТИС-ийн ЭХС дээр Монгол бүтээмжийн төв, Азийн бүтээмжийн байгууллагаас зохион байгуулсан “Эрчим хүчний менежмент, аудит”-ын сургалтанд ЭХС-ийн багш нар хамрагдлаа. Сургалтыг Азийн бүтээмжийн байгууллагын мэргэшсэн эксперт БНЭУ-ын иргэн Правин Бандари удирдан явуулсан.
"ИЭК МОНГОЛ" ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ОЛИМПИАДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Зарлал
ШУТИС- ЭХС-ийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн УЛСЫН НЭЭЛТТЭЙ олимпиадын удирдамж
ШУТИС ЭХС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ.
Цахилгаан хангамж мэргэжил Олон улсын магадлан итгэмжлэл ASIIN e.V. болон Европын EUR-ACE байгууллагуудаар бакалавр, магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ сунгууллаа