ЭХС-ийн ҮХДХ-ийн III курсийн оюутан Н.Хэрлэн мөсөнд авиралтын улсын рекорд эвджээ.
ganbii

ЭХС-ийн ҮХДХ-ийн III курсийн оюутан Н.Хэрлэн мөсөнд авиралтын улсын рекорд эвджээ.

ШУТИС-Эрчим хүчний сургуулийн Үйлдвэр хотын дулаан хангамжийн III  курсийн оюутан Н.Хэрлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанцутгалангийн хүрхрээнд зохион байгуулагдсан Мөсөнд авиралтын УАШТ-д оролцож 24 секундэд авиран улсын “РЕКОРД”-ыг шинэчлэн тогтоожээ.

Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав бахархам амжилт гаргасан Н.Хэрлэнг өрөөндөө хүлээн авч уулзан баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөр, спортын замналд өндөр амжилт хүслээ.