Эйнштэйн тэтгэлэг
ganbii

Эйнштэйн тэтгэлэг

Эйнштейн чуулга уулзалт болон Даймлер, Mercedes Benz-ийнсан

Эйнштейн форум, Даймлер, Mercedes Benz-ийн сан нь өмнө хийж байсан судалгааны чиглэлээсээ өөрчиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр хүсэж байгаа шилдэг залуу сэтгэгчид нарт тэтгэлэг санал болгож байна. Өөрсдийн чиглэлээр гайхалтай ажил хийхээс гадна бас бусад салбар хоорондын судалгааг өргөжүүлсэн ажлыг санаачилж байгаа хүмүүсийг дэмжих зорилготойгоор энэ тэтгэлэгийг зарладаг.

Тэтгэлэг нь Эйнштейний өөрийн зуны гэрийн цэцэрлэг болох Caputh, Бранденбургт 6-н сар амьдрах эрх өгнө. Мөн 10 000 евроны тэтгэлэг авна. 35 хүртлэх насны нийгмийн шинжлэх ухаан, эсвэл байгалийншинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарын судлаачидыг урьж байна.

http://www.einsteinforum.de/index.php?id=35&L=1

2016 оны 4-р сарын 15-ны дотор материалаа бүрдүүлж өгөх бөгөөд тэтгэлэгийг 2017 онд олгоно.

Өргөдлөө заавал өгөөрэй. Эх орныхоо нэрийг гаргаж, Эйнштэйний гэрт 6-н сар 10 000 евротой тухлан судалгаагаа хийгээрэй.

Өргөдлөө заавал өгөөрэй.

Биднээс ирж зөвөлгөө аваарай.

ШУТИС-н Багшийн хөгжлийн төв