ЭХС дээр Чанарын албаны төслийн баг ажиллаж эхэллээ
ШУТИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийг “Сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах” жил болгосонтой холбогдуулан тус сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтанд хяналт тавих, сургалтыг чанаржуулах, голч дүнг дээшлүүлэх бэлтгэл ажлыг хангах чанарын албаны төслийн багийг дараах бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Чанарын албаны төслийн багийн ахлагч: ЦИС-ын профессор Б.Сэргэлэн
Чанарын албаны төслийн багийн гишүүд: ЦИС-ын профессор З.Цэрэндорж
ДИС-ын профессор Ц.Эрдэнэцэцэг
ЦТС-ын дэд профессор Бя.Бат-Эрдэнэ
СА-ны ажилтан Б.Оюунчимэг
Чанарын албаны төслийн баг нь 2016 оны 10-р сарын 17-оос 2017 оны 1-р сарын 17-ны хооронд төлөвлөгөөний дагуу сургалтанд хяналт тавих, сургалтын үр дүнг сайжруулахад багшийн өөрийн үнэлгээний тайлангийн загвар гаргаж хэрэгжүүлэх, багш нарын хичээлд суух, зөвлөгөө өгөх, багш, ажилтан, ажилчид, оюутнуудаас санал асуулга авах, сургуулийн лабораторийн өрөөнүүдийн үйл ажиллагааг хянах, ЭХС-ийн орчинд 5С Чанарын аяныг эхлүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх болно.
Чанарын албаны төслийн баг 2-21 лабораторийн өрөөний сургалтын
үйл ажиллагааны стандарт хангаж байгааг хянан, танилцаж байна.
Боловсруулсан: Чанарын албаны төслийн багийн ахлагч Б.Сэргэлэн
Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн судлаачдын танилцуулга өдөрлөг 2024-05-16нд болж өнгөрлөө
“Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори” байгуулах гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.
"Инженерийн чадвар-хөгжлийн хөтөч" сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн XV бага хурлын удирдамж
"ИЭК МОНГОЛ" ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ОЛИМПИАДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Зарлал