ШУТИС – Эрчим Хүчний Сургууль” Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбар мэргэжил сурталчилах ажлыг зохион байгууллаа.
battumur

  Салбарын проф Х.Сарангэрэл, салбарын дэд проф Э.Мөнхтуяа нар 2023 оны 10 сарын 27-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 130–р сургуулийн 12-р ангийн нийт 50 сурагчдад мэргэжилээ сонгоход нь туслах зорилгоор дараах чиглэлүүдээр мэдээлэл өгч, мэргэжлээ сурталчилан ажиллалаа. Шинжлэх ухаан технологийн их сургууль, Эрчим хүчний сургуулийн сургалтын үйл ажиллагаа, дотоод болон гадаад хамтын ажиллагаа, Шинэ, сэргээгдэх эрчим хүчний салбарын бүтэц, үйл ажиллагаа, Сэргээгдэх эрчим хүч мэргэжлийн талаар, Хамтарсан хөтөлбөр болох Сэргээгдэх эрчим хүч 2+2 хөтөлбөрийн давуу тал, Монгол оронд баригдсан нар, салхины станцууд, төсөл хөтөлбөрүүд, ЭХС-ийн оюутан залуусын дунд зохион байгуулагддаг урлаг, спорт, олимпиад, оюутны клубын үйл ажиллагаа, оюутнуудад олгогддог гадаад, дотоодын тэтгэлэг хөтөлбөр гэх мэт мэдээллийг сурагчдад хүргэлээ.

  Салбарын сургалтын мастер Ц. Очирбат 2023.10.26-ны өдөр Баянхонгор аймгийн Соого Сейкёо ахлах сургуулийн 12-р ангийн нийт 35 сурагчдад мэргэжилээ сонгоход нь туслах зорилгоор дараах чиглэлүүдээр мэдээлэл өгч, мэргэжлээ сурталчилан ажиллалаа. Шинжлэх ухаан технологийн их сургууль, Эрчим хүчний сургуулийн сургалтын үйл ажиллагаа, дотоод болон гадаад хамтын ажиллагаа, Шинэ, сэргээгдэх эрчим хүчний салбарын бүтэц, үйл ажиллагаа, Сэргээгдэх эрчим хүч мэргэжлийн талаар, Хамтарсан хөтөлбөр болох Сэргээгдэх эрчим хүч 2+2 хөтөлбөрийн давуу тал, Монгол оронд баригдсан нар, салхины станцууд, төсөл хөтөлбөрүүд, ЭХС-ийн оюутан залуусын дунд зохион байгуулагддаг урлаг, спорт, олимпиад, оюутны клубын үйл ажиллагаа, оюутнуудад олгогддог гадаад, дотоодын тэтгэлэг хөтөлбөр гэх мэт мэдээллийг сурагчдад хүргэлээ.