Монголын эрчим хүчний салбарт цахилгаан байгууламжийн ажлын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, инженерчлэл, судалгаа шинжилгээ, цахилгаан хангамжийн төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "ШУГАМ" ХХК-ны 30 жилийн ойн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал 2024 оны 03-р сарын 29-ны өдөр ШУТИС-ийн харъяа Эрчим хүчний инженерийн сургуульд болно. Уг оюутны эрдэм шинжилгээний хурал нь дулаан, цахилгаан, сэргээгдэх эрчим хүчний гэх мэт салбар хурлуудтай явагдах бөгөөд бакалавр, магистр болон доктор оюутнуудын дунд зохион байгуулагдана. Та бүхэн оюутны эрдэм шинжилгээний хуралдаа идэвхтэй оролцоно уу.
Оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Ерөнхий ивээн тэтгэгч: "ШУГАМ" ХХК
Зарлал
ШУТИС- ЭХС-ийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн УЛСЫН НЭЭЛТТЭЙ олимпиадын удирдамж
ШУТИС ЭХС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ.
Цахилгаан хангамж мэргэжил Олон улсын магадлан итгэмжлэл ASIIN e.V. болон Европын EUR-ACE байгууллагуудаар бакалавр, магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ сунгууллаа
ЭХС-ийн ЦИС-аас “π тоо”-ны өдөрлөгийг зохион байгууллаа.